|
|
||
2015 оны Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын үйлдвэр худалдааны удирдагчдын чуулга уулзалт 18-ны өдөр Филиппиний нийслэл Манилад болж, Хятад улсын дарга "Ази-Номхон далайн дайчлах үүргийг нэмэгдүүлэн, дэлхийн эдийн засагт нүүрлэсэн сорилтуудыг зохицуулъя" сэдвээр илтгэл тавихдаа, Ази-Номхон далайн эдийн засгийн цогцууд хариуцлагаа зоригтой хүлээж, жаргал зовлонгоо хамтатган, өөрчлөлт, инновац, нээлттэй эдийн засгийн байгуулалт, хөгжлийн процедур, дэд бүтцээр холбогдох зэргийг хэлбэрэлтгүй баримтлан, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулахаар чармайх хэрэгтэй. Хятад улсын хөгжил үр ашиг, чанар, инновацаар хөшүүрэг болгох, голч шударга, ногоон хөгжил, нээлттэй хөгжил зэргийг улам бүр чухалчлах болно гэжээ.
Тэрээр: Бид бодлогын тухай яриа уулзалт, зохицуулалтаа заавал эрчимжүүлж, Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаар индэр болгож, хүчээ нэгтгэх хэрэгтэй. Түүнчлэн хөгжлөөр төв болгож, хөгжилд ашигтай энх тайванч орчныг хүч тавин бүрдүүлэх хэрэгтэй. Мөн хамтран ажиллаж хамт ашиг хүртэх үзэл баримтлал, хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголтоо хэвээр хадгалж, олон ургалч бүхий хөгжлийг баримтлан, яриа зөвшилцлөөр дамжин санал зөрөлдөөнөө зохицуулах ёстой гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |