• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн Азийг эдийн засгийн тогтвортой өсөлтийн гараа болгоно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-23 09:25:37

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-ны үдээс өмнө Куала Лумпурт байрлах олон улсын хурлын төвд Зүүн Азийн 10 дахь дээд уулзалтад оролцов. Хуралд АСЕАН-ны 10 орны удирдагч, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Америкийн ерөнхийлөгч Обама, Оросын ерөнхий сайд Медведев, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Австралийн ерөнхий сайд Тумбулл, Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Кей түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар оролцож, Малайзын ерөнхий сайд Нажиб хурлыг даргалав.

Ли Кэчян Зүүн Азийн дээд уулзалт байгуулагдсан 10 жил нь тус бүс нутгийн хамтын ажиллагаа ид хөгжиж, хөгжлийн үр өгөөжийг хамтаар эдэлсэн 10 жил юм гэж хэлээд хамтын ажиллагааны талаар саналаа дэвшүүлэв.

Нэг, эдийн засгийн интеграцчиллыг түргэтгэж, Зүүн Азийг дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн гараа болгон байгуулна. Хоёр, улс төрийн аюулгүй байдлын хэлэлцээг өрнүүлж, уг бүс нутгийн байдалд зохицох аюулгүйн загварыг буй болгоно. Гурав, Азийн соёл иргэншлийн солилцоог эрчимжүүлж, янз бүрийн соёл иргэншлийн хамтаар хөгжихийг ахиулна. Тэрээр мөн Хятадын Өмнөд тэнгисийн асуудлаар Хятадын талын байр суурь түүнчлэн 5 зүйлт санал дэвшүүлэв.

Зүүн Азийн дээд уулзалт нь улам их үүрэг гүйцэтгэж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэн, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлж, ерөнхийлсөн бодлого гаргахаар дамжуулан терроризм, цаг уурын өөрчлөлтийн өрсөлдөөн сорилтыг зохицуулах ёстой. Олон улсын дүрмийн дагуу санал зөрөлдөөнийг энх тайвнаар зохицуулж, орнууд "Хятадын Өмнөд тэнгисийн талуудын тунхаг"-ийг сайтар хэрэгжүүлж, "Хятадын Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны дүрэм"-ийн зөвшилцлийг ахиулан, бүс нутгийн өнө батын энх тайван тогтвортой байдлыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй гэдэгт итгэж байна гэж хурлын төлөөлөгчид хэлэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе