|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Малайзын ерөнхий сайд Нажиб Тун Разактай хэлэлцээ хийсний дараа тухайн орон нутгийн цагаар 23-ны өдөр тэд хэвлэлийнхэнтэй уулзсан байна.
Ли Кэчян: Би энэ удаагийн айлчлалаараа Хятад, Малайзын ард түмний урт удаан жилийн нөхөрсөг харилцаа, түүнчлэн дээд зиндааны харилцаа нягтшиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, соёлын харилцаа нээлттэй багтаамжтай, хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн байгааг гүнээ мэдэрсэн юм. Хятадын тал өөрийн давуу талаа ашиглан, Малайзын өмнөд нутгийн төмөр зам болон Малайзын шинэ хурдны төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож, хоёр орны аж ахуйн нэгжүүд харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг урамшуулж, худалдаа, банк санхүү, далай тэнгис, боловсрол, батлан хамгаалалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятадын нэн олон иргэд Малайзад жуулчлахыг Хятадын тал дэмжиж, хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх болно. Малайзын талаас энэ удаагийн айлчлалын хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн виз олголтыг хялбарчилсан арга хэмжээг сайшааж байна гэв.
Ли Кэчян, харилцан хүндэтгэх, эрх тэнш харилцах, гүн гүнзгий итгэлцэх нь Хятад, Малайзын харилцааны бат үндэс суурь, нандин өв юм. Хоёр тал хамтын хүчин чармайлтаар энэхүү нандин өвийг уламжлан, улам хөгжүүлж, Хятад, Малайзын харилцаа эрүүл тогтвортой урагш хөгжих, амьжиргааны эрч хүчээр хэзээд дүүрэн байхыг баталгаажуулахыг хүсэж байна гэжээ.
Нажиб Разак: Малайз, Хятад иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш хоёр талт харилцаа ихээхэн ахицад хүрсэн юм. Өдгөө
Малайз, Хятадын харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байгаа бөгөөд хоёр орны харилцааны хөгжлийн одоогийн байдалд Малайзын тал сэтгэл хангалуун байна. Малайз, Хятадын хамтын ажиллагаа өргөн хүрээнд харилцан ашигтай бөгөөд хоёр орны харилцаа цаашид улам бэхжин хөгжих болно гэдэгт итгэлтэй байна гэжээ. \Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |