|
|
||
24-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Су Жөү хотын Дун-шань зочид буудалд Хятад улсад ирж Хятад- Төв Зүүн Европын удирдагчдын 4-р удаагийн уулзалтад оролцож буйн хамт Хятад улсад төрийн айлчлал хийж байгаа Польшийн Ерөнхийлөгч Андрзеж Дудатай уулзав.
Ли Кэчян: Хятад, Польшийн стратегийн түншийн харилцаа түргэн хөгжиж, дээд зиндааны харилцаа нягтшиж, улс төрийн илтгэл нэмэгдэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа урагш ахисаар байна. Ши Жиньпин дарга тантай Бээжинд уулзалт хэлэлцээ хийх болно. Хятадын тал Польш улстай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд Польшийн талтай хоёр орны стратегийн түншийн харилцааны агуулгаа тасралтгүй нэмэгдүүлэхэд бэлэн байна. Польшийн шинэ засгийн газар цаашид ч Хятад улстай найрсаг харилцааны бодлого хэрэгжүүлж, Хятад, Польшийн харилцаа Хятад болон Төв Зүүн Европ, тэрчлэн бүхий л Европын орнууд хоорондын харилцааны өмнө эгнээнд ахихыг хамтаар урагшлуулахыг хүсэж байна. Хятадын тал Польшийн талтай хөгжлийн стратегиа холбож, худалдаа эдийн засгийн хөрөнгө оруулалтаа өргөтгөн, үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагаа өрнүүлж, дэд бүтцийн барилга байгуулалт, зам тээвэр ложистик, цэвэр эрчим хүчний зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хятадын тал "Гурван тэнгисийн гармын бүсийн хамтын ажиллагаа" өрнүүлэх шинэ санаачилга дэвшүүлэв, үүнийг Польшийн тал дэмжиж, идэвхтэй оролцохыг хүсэж байна гэв.
Ли Кэчян: Польш бол Төв Зүүн Европын бүс нутгийн чухал орон юм. Польшийн талын хамт "16+1" хамтын ажиллагаа өргөжин хүчирхэгжихийг ахиулж, Хятад-Төв Зүүн Европын харилцаа болон Хятад, Европын харилцааны чухал хөдөлгүүр хүч нь болгоход Хятадын тал бэлэн байна гэж онцлов.
Андрзеж Дуда хэлэхдээ, Хятад улсад анх удаа ирж байгаадаа баяртай байна. Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилтыг бахдан биширч байна. Польш түүнчлэн бүхий л Төв Зүүн Европынхон Хятад улсын хөгжлөөс ашиг тус хүртээсэй хэмээн хүсэж байна. Польшийн шинэ засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд Хятад-Төв Зүүн Европын хамтын ажиллагааны чухал түнш болж, түүнчлэн Польшийн зам тээвэр, эрчим хүч зэрэг дэд бүтцийн байгуулалтын салбар дахь хоёр талт хамтын ажиллагааг ахиулж, Польшийн аж үйлдвэржилтийг сэргээх үйл явцад түлхэц өгч, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, соёл боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөтгөхөд бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтад дөхөм нөхцөл хангахад Польшийн тал бэлэн байна. Хятад-Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалт хоёр талт харилцааг ахиулах талаар илүү олон үр бүтэмжид хүрнэ гэдэгт илтгэлтэй байна гэжээ.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |