• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн хууль хэрэгжилтийн нэгдсэн холбооны хамтын ажиллагааны хэсгийн 13-р хурал Вашингтонд боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-24 09:31:33

Хятад Америкийн хууль хэрэгжилтийн нэгдсэн холбооны хамтын ажиллагааны хэсгийн 13-р хурал энэ сарын 23-ны өдөр Америкийн нийслэл Вашингтонд боллоо. Хятадын төлөөлөгчид Хятадын ГХЯ, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Ардын дээд прокурор, Хууль зүйн яам, Гаалийн ерөнхий газар, Хятадаас Америкт суугаа элчин сайдын яам зэргээс бүрдсэн бол, Америкийн төлөөлөгчид Америкийн төрийн департамент, хууль зүйн яам, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын яам, холбооны тагнан мөрдөх газар, Америкаас Хятадад суугаа элчин сайдын яамнаас бүрджээ.

Дарга Ши Жиньпиний 9-р сард Америкт хийсэн айлчлалын чухал агуулгын хувьд гурав хоног хуралдах Хятад Америкийн хууль хэрэгжилтийн нэгдсэн холбооны хамтын ажиллагааны хэсгийн 13-р хурал нь өнгөрсөн оны 12-р хурлаас хойш Хятад Америкийн хууль хэрэгжилтийн хамтын ажиллагаа болон Хятад Америкийн хууль хэрэгжилтийн нэгдсэн холбооны хамтын ажиллагааны хэсгийн үйл ажиллагааны байдлыг эргэн үзэж, тус хэсгийн харьяа оргогсдыг нэхэмжлэх, албадан буцаах, оюуны өмчийн эрхийн эрүүгийн хууль хэрэгжилт, авилгатай тэмцэх, гансруулах бодис хориглох, эрүүгийн хэргийн хууль зүйн хамжилцаа, интернет сүлжээний гэмт хэрэгт цохилт өгөх хэсгийн жилийн тайланг сонсон, хоёр талын анхаарлын төвд байгаа хууль хэрэгжилт болон хууль зүйн хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцэх бөгөөд 2016 оны хамтын ажиллагааны гол салбар болон бодит ажлын талаар төлөвлөгөө гаргах болно.

1998 онд байгуулагдсан Хятад Америкийн хууль хэрэгжилтийн нэгдсэн холбооны хамтын ажиллагааны хэсэг нь хоёр талын хууль хэрэгжилтийн хамтын ажиллагааны талаар зохицуулах ойлголцох гол механизм болон тавцан юм. Хоёр оронд жилд нэг нэг удаа болдог энэхүү хурал нь хууль хэрэгжилтийн хамтын ажиллагааны чухал ажлыг авч хэлэлцдэг. Байгуулагдсан цагаасаа тус хэсэг хоёр орны төрийн тэргүүний хууль хэрэгжилтийн хамтын ажиллагааны талаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны хууль хэрэгжилтийн хамтын ажиллагаа зэрэг салбарт чухал үүрэг гүйцэтгэж, Хятад Америк хоёр тал энэ механизмын дор үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе