|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 24-ний үдэд Сужоу хотын Шаньдүн зочид буудалд Хятадад ирж Хятад Төв Зүүн Европын удирдагчдын уулзалтад оролцож байгаа Словенийн ерөнхий Серартай уулзлаа.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад Словени хоёр талын харилцаа урагштай хөгжиж, хоёр орны эдийн засгийн хөгжил дээд хэмжээний уялдаатай байж, ажил хэрэгч хамтын ажиллагаа маань саруул уудам хэтийн төлөвтэй байна. Хятадын тал Словенийн Копер далайн боомтын шинэчлэл болон төмөр замын байгуулалтын төсөлд идэвхтэй оролцоход бэлэн байгаа бөгөөд гурван далайн боомтын ажиллагааны санаачилгаар түшиц болгон, Словенийн талтай худалдааны бүс, ложистик, тоног төхөөрөмж үйлдвэрлэх болон зам харилцааны дэд бүтцийн барилга байгууламж зэрэг хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна. Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгж Словенийн зарим төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хувьчлалын үйл явцад оролцож, шинэ эрчим хүч, дээд шинэ техник, био эм бэлдмэл, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллахыг дэмжинэ. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөтгөх болон орон нутгийн солилцоог эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Серор хэлэхдээ, Словени Хятад хоёр орон урт удаан найрамдалтай юм. Хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж байна. Словенийн тал Хятадын нэг бүс нэг замын санаачлалыг идэвхтэй дэмжин, дэд бүтцээрээ холбогдохыг эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Копер далайн боомт зэрэг төсөлд оролцож, эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөхийг дэмжиж байна. Хоёр тал аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамтай уялдуулж солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |