|
|
||
24-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад-Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын 4-р уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Эстонийн Ерөнхий сайд Ройгазатай уулзав.
Уулзалтын үеэр Ли Кэчян, Эстони Балтийн тэнгисийн бүсээс Хятадын чухал түнш орон юм. Хятад улс харилцан хүндэтгэж, харилцан ашигтай үндсэн дээр улс төр, худалдаа эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна. Эстони зам харилцааны давуу талаа ашиглан Хятад Европын ачаа тээврийн төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, дэд бүтцийн түншлэлийн харилцааг урагшлуулахыг хүсэж байна. Хятад улс Эстонитой Балтийн тэнгисийн бүс дэх төмөр зам, гарам зэрэг зам тээврийн дэд бүтцийн байгуулалтаар туршлага солилцон харилцан нөхөх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, интернет сүлжээний мэдээллийн нөөцийг ашиглан, хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлж, шинэ түвшинд ахиулахыг хичээж байна гэжээ.
Ройгаза, Эстони Хятадын харилцаа улам жигдэрч, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа ахисаар байна. Хятад хоорондын харилцаагаа хөгжүүлэх нь маш чухал болж байна. Хятадаас Эстонид хөрөнгө оруулалт хийхийг дамжиж, газарзүйн давуу байрлалаа ашиглан, Европ Хятадын дэд бүтцийн түншлэлийн холболтын чухал бэлчир болж, хоёр талын мэдээлэлжүүлэлт технологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин зүтгэл үзүүлэхэд бэлэн байна гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |