• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хятад-Төв, Зүүн Европын чуулга уулзалтын нээлтэд оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-25 09:25:48

24-нд Сүжөүгийн олон улсын хурлын Тайхү төвд, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төв, Зүүн Европын 16 орны удирдагчтай хамт Хятад-Төв, Зүүн Европын эдийн засаг худалдааны 5 дахь чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

Ли Кэчян: Хятад болон Төв, Зүүн Европын орон улс төрийн дээд хэмжээний итгэлцэлтэй, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон нөөц хүчинтэй юм. Дэлхийн эдийн засгийн өсөлт тааруу, худалдаа тийм сайн биш байгаа нөхцөлд, Хятад болон Төв, Зүүн Европын орны бодит хамтын ажиллагаа сайн байдлаа хэвээр хадгалсаар ирэв. Хоёр талын худалдааны цар хүрээ байнга шинэ амжилт тогтоож, харилцан хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэж, чухал том төслийн хамтын ажиллагаа тогтвортой ахисаар байна. Одоогийн байдлаар Хятад улс "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаа түргэтгэж, энэхүү зам дагуу орны тоо Төв, Зүүн Европын нийт орны 1\4 хувийг эзэлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо улам сайн ажлуулах бүрэн боломжтой юм гэжээ.



Ирэх таван жилд, Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилт өөд урагшилж, "Хятад Европын хамтын ажиллагааны 2020 оны стратегийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх чухал цаг үе юм. Хятад-Төв, Зүүн Европын бүх талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар Ли Кэчян дөрвөн талт санал дэвшүүлэв. Тухайлбал, нэгд, дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох төслийн хэрэгжилтийг түргэн урагшлуулна. Хоёрт, үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааны удирдан дагуулах үүргийг улам нэмэгдүүлнэ. Гуравт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өвөрмөц онцлог бүхий худалдааны шинэ амжилт тогтооно. Дөрөвт, зам сувгаа өргөжүүлэх замаар хөрөнгө оруулалт, банк санхүүгийн асуудлаа зохицуулах зэрэг болно гэжээ.



Ли Кэчян: Одоогоор Хятад улс эдийн засаг нийгмийн хөгжлийн "13-р таван жил"-ийн төлөвлөгөөг боловсруулж байгаа ба шинэчлэл, уялдаа холбоо, ногоон экологи, нээлттэй, хамтдаа хөгжих зэрэг шинэ ойлголтыг баримталж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах томоохон төслөө биелүүлэхээр хичээн зүтгэж байна. Төв, Зүүн Европын орнууд зэрэг дэлхийн олон оронд энэ нь хөгжлийн маш их боломж нээж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, энх тайван, тогтвортой хөгжилд шинэ хувь нэмэр оруулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе