|
|
||
25-нл Сү Жөүгийн Дүншань зочид буудалд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Хятад-Төв, Зүүн Европын орны удирдагчдын уулзалтад оролцохоор ирсэн Унгарын ерөнхий сайд Орбан, Литвийн ерөнхий сайд Алгирдас Буткевикзиус нартай тус тус уулзав.
Орбантай уулзах үедээ Ли Кэчян хэлэхдээ, харилцан хүндэтгэсэн, эрх тэгшээр харилцсан зарчмын дагуу, Унгартай улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, хөгжлийн стратегээ холбож, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийгэм соёлын солилцоогоо нэмэгдүүлж, Хятад, Унгарын харилцааг урагшлуулан шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Тэрээр: Унгар, Сербийн төмөр зам бол Хятад, Унгар, Хятад-Төв, Зүүн Европын орны хамтын ажиллагааны чухал томоохон төсөл ба Хятад Европын тэнгис хуурай замын хурдны шугамын чухал тулгуур учраас үлгэр жишээ ач холбогдол, хөдөлгөгч хүчтэй. Хоёр тал бэлтгэл ажлаа яаравчилж, барилгын төслийн байгуулалтад бат бэх үндэс суурь тавьж, Хятад Унгар болон "16+1 хамтын ажиллагаа"-ны үлгэр жишээ барилга болгон, Хятад болон Төв, Зүүн Европын орон хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэхэд итгэл, туршлага хуримтлуулж өгөх болно гэжээ.
Орбан: Хятад бол Унгарын сайн найз юм, Унгарын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлсэн Хятадын талын тус дэмд Унгарын тал талархаж, Төв, Зүүн Европ-Хятад, Европын харилцааны хөгжлийг дэмжиж, Унгар Хятадын харилцааг улам дээшлүүлж, Унгар Сербийн төмөр замын төсөл түргэн ажлаа эхлэхийг урагшлуулахад бэлэн байна гэжээ.
Ли Кэчян Алгирдас Буткевикзиустай уулзах үедээ: Хоёр орон дипломат харилцаа тогтоосон 25 жилийн ой ирэх жил тохионо. Хоёр тал үүгээр боломж болгон, солилцоо хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятад Литвийн найрамдлыг урагшлуулан шинэ шатанд гаргахыг хүсэж байна. Хоёр тал хил дамнасан худалдаанд юаниар тооцоо хийж, цахим худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлж, боловсрол, аялал жуулчлал, орон нутаг зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Алгирдас Буткевикзиус хэлэхдээ, Хятад бол Литвийн хамтын ажиллагааны чухал түнш юм. Улс төр, эдийн засаг, соёлын салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа маш их ахицтай болов. Хятадын талтай улс төрийн хоёр талт яриа хэлцлээ үргэлжлүүлэн эрчимжүүлж, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг бодит хамтын ажиллагааг ахиулж, ирэх жил тохиох Литва, Хятадын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг хамт тэмдэглэхэд Литвагийн тал бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |