• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хятад-Төв, Зүүн Европын удирдагчдын 4-р уулзалтад оролцлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-25 09:59:07

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 24-нд Сүжөү хотын олон улсын хурлын төвд Төв, Зүүн Европын 16 орны удирдагчтай хамт Хятад-Төв, Зүүн Европын удирдагчдын 4-р уулзалтад оролцлоо. Ли Кэчян хурлыг даргаллаа. Европын холбоо, Австри, Грек, Европын сэргээн босголтын банкны төлөөлөгчид ажиглагчаар оролцлоо.

Ли Кэчян хэлсэн үгэндээ, Хятад болон Төв Зүүн Европын хамтын ажиллагаа Хятад болон Европын хамтын ажиллагааны шинэ зам сувгийг нээлээ. 16+1 -ын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт баяжин боловсронгуй болж, гишүүн орнуудын өргөн олон ард түмэнд ашиг тус хүртээж байна. 16+1 -ын хамтын ажиллагаа болон Хятад Европын хамтын ажиллагаатай зэрэг явагдаж, Хятад, Төв, Зүүн Европын орнууд болон Европын холбоо гурван талаараа ашиг хүртэж, адил бус газар нутаг, адил бус төрийн тогтолцоотой орнууд хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ загвар бий болголоо гэжээ.

Ли Кэчян ,"1+6" хамтын ажиллагааны загвар дэвшүүлэв. Тухайлбал нээлттэй уужуу, хамт ашиг хүртэх шинэ хэлбэрийн түншийн харилцааг хамт тогтоох нэг зорилт болон 6 чухал зүйл, Ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах замын зургийг хэрэгжүүлэх, хөгжлийн стратегиа уялдуулж, дэд бүтцээр холбогдох, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны шинэ үлгэр жишээ байгуулах, хөрөнгө оруулалт хөрөнгө хуримтлуулах хамтын ажиллагааны хэлбэрээ тасралтгүй шинэчлэх, худалдаа хөрөнгө оруулалтын өсөлтийг ахиулах, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөх 6 чухал зүйл болно.

Хуралд оролцсон Төв, Зүүн Европын удирдагчид 16+1-ын хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятадын боловсруулсан Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг бүрэн нотолж, Ли Кэчяны дэвшүүлсэн 16+1-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нэг зорилт зургаан чухал зүйлийг санал нэгтэй дэмжлээ. Хуралд оролцсон удирдагчид: Төв Зүүн Европын орнууд хоёр талын хамтын ажиллагааны сайн сайхан үндэс суурин дээр Хятадын талтай хөгжлийн стратегиа уялдуулж, хамтын ажиллагааны загвараа шинэчлэн, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь харилцан ашигтай ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөж, эх газар болон тэнгисийн дэд бүтцээр холбогдох зэрэг хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж, 16+1-ын хамтын ажиллагааг улам өндөр түвшинд гаргахад бэлэн байна гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе