• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Төв, Зүүн Европын орнуудын удирдагчидтай хамт хурдны галт тэргэнд суув

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-25 16:42:59

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 25-ны үдээс өмнө Хятадад ирж Хятад-Төв, Зүүн Европын удирдагчдын 4-р хуралд оролцож буй Төв, Зүүн Европын орнуудын удирдагчидтай хамт хурдны галт тэрэгт сууж, Сүжөүгийн хойд өртөөнөөс Шанхайн Хун Чяо өртөө хүртэл 20 минут аяллаа.

Ли Кэчян: Хятад улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам олон, зам харилцааны дэд бүтэц иргэдийн амьжиргааг үнэнхүү сайжруулахад холбоотой. Хятадын засгийн газар төмөр зам, авто зам зэрэг зам харилцааны дэд бүтцийн байгуулалт, шинэчлэлийг дээд хэмжээгээр чухалчилсаар ирсэн юм. Өдгөө хурдны төмөр зам ард иргэдийн явж суух, аялал жуулчлалд хамгийн дөхөм хялбар тээврийн хэрэгслийн нэг болж байгаа төдийгүй Хятадын машин тоноглолын үйлдвэрлэлийн нэрийн хуудас болсон юм. Хатад улс зам харилцааны дэд бүтцийн салбарт үйлдвэрлэл, технологийн давуу талтай, чанар, үнэ өртгийн талаар тохиромжтой, олон улсын өрсөлдөх хүчтэй юм. Энэ бол Хятадын олон жилийн эдийн засгийн хөгжил, техникийн дэвшил, тоног төхөөрөмжийн шинэчлэл, барилгын боловсон хүчин өссөн зэрэг олон талын хүчин зүйлийн үр дүн юм. Өдгөө Хятад улс энэ талын хэрэгцээ шаардлагатай орнуудтай амжилт бүтээлээ хуваалцахад бэлэн байна. Хятад улс Төв, Зүүн Европын орнуудтай зам харилцааны дэд бүтэц зэрэг салбарт хамтран ажиллаж, хурдны төмөр зам, түүний зураг төсөл, бүтээн байгуулалтад Төв, Зүүн Европын орнуудын хэрэгцээ шаардлагын дагуу төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн хангаж, олон орны аж үйлдвэржилт, бүс нутгийн интегралчлалыг урагшлуулахад бэлэн байна гэжээ.

Ли Кэчян: Хятад улс болон Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа яг энэхүү галт тэрэг шиг гараанаасаа гарсан гуравхан жилд явах тутам хурдалж, өдгөө хурдны замд орлоо. Зөвхөн хурднаар барахгүй тав тухтай, аюулгүй юм. Бидний хамтын ажиллагаа түргэн хөгжиж буй төдийгүй бие биеийнхээ эрэлт хэрэгцээг харгалзаж, дэлхийг улам хөгжил цэцэглэлттэй, энх тайван, тогтвортой болгох идэвхтэй хүчин болсон хэмээн цохон тэмдэглэв. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе