• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хэрэглээний салбарын сайжралтыг ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-25 16:25:46

Энэ оны эхний гурван улиралд, "шинэ нөхцөл байдал"-ын дагуу Хятадын эдийн засаг удаашраад 7 орчим хувиар өсөв. Өсөлтийг идэвхжүүлэх "гурван чухал хүчин зүйл"-ийн хувьд, гадаад худалдаа сөрөг өсөлттэй байж, хөрөнгө оруулалтын хувь нэмэр буурай байсан нөхцөлд, хэрэглээний зах зээл үргэлжлэн тогтвортой өссөнөөр, хүмүүсийн анхаарлыг татсан байна.

Саяхан Хятадын Төрийн Зөвлөлөөс "Шинэ хэрэглээг удирдан дагуулах талаарх үүргийг идэвхтэй нэмэгдүүлж, шинэ хангалт шинэ хөдөлгөгч хүчийг яаравчлан бүрдүүлэн бий болгох тухай удирдлагын санал"-ыг нийтэлж, голцуу мэдээллийн хэрэглээ, орчин үеийн моодны хэрэглээ зэрэг салбарын хөгжлийг чухалчлан урагшлуулах болно. Холбогдох мэргэжилтэн хэлэхдээ, засгийн газрын зорилго нь гэвэл хэрэглээний салбарын сайжралтыг удирдан дагуулах замаар эдийн засгийн салбарын хөгжилд шинэ хөдөлгөгч хүч хангаж, иргэдийн амьдралын хэрэглээний чанар чансааг дээшлүүлэхийн төлөө юм гэжээ.

Саяхан болсон 11 сарын 11-ний хямдралаар хүмүүсийн худалдан авалтын хэмжээ дахин шинэ амжилт тогтоов. Бүртгэлийн дагуу, дотоодын цахим худалдаа эрхлэдэг гол гол аж ахуйн нэгж өдөрт 460 сая ширхэг бараа гуйвуулах захиалга хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар нэмэгджээ. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэн Дан Ян энэ талаар үнэлж хэлэхдээ: "Глобал худалдан авалт", "глобал худалдаа" гэхчлэн хөдөө тосгоны хэрэглэгчдийн хүчин бүрэн дайчлагдаж байна. Онлайн болон дэлгүүрийн худалдаа нэгдэх хандлагатай байна. Хятадын 330 хотын 180 мянган дэлгүүр олон арга замаар борлуулалтаа нэмэгдүүлж, 11 сарын 11-ний арга хэмжээнд оролцсон юм " гэжээ.

11 сарын 11-ний далайцтай худалдаа Хятадын нийгмийн хэрэглээний зах зээлийн хөгжлийн нэгэн хураангуй дүрс юм. Энэ онд Хятадын хэрэглээ эдийн засагт түлхэц үзүүлсээр байгааг тоо баримт харуулж байна. Энэ оны 1-10-р сард Хятадын нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын нийт хэмжээ 10.6 хувиар өсөж, өсөлтийн хурд эхний гурван улирлаас 0.1 нэгжээр нэмэгджээ.

Хятадын олон улсын эдийн засгийн харилцааны төвийн судлаач Ван Жүний үзэж байгаагаар, гадаад дотоодын олон ашиггүй хүчин зүйлийн нөлөөгөөр одоогийн үе шатанд Хятадын эдийн засагт хэрэглээний үзүүлэх үүрэг улам илэрхий болж байна гэжээ. "Ялангуяа хөрөнгө оруулалтын хурд, экспортын хэмжээ хоёул буурч байгаа нөхцөлд, хэрэглээ тогтворжуулах ач холбогдол үзүүлж байна. Энэ он гарснаас хойш, Хятадын оршин суугчдын ажлын байраар хангагдах чиг хандлага нэлээд өөдрөг байж, хот суурины иргэдийн орлого ч тасралтгүй нэмэгдэн, эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтийг давсан зэрэг нь хэрэглээний зах зээлийн тогтвортой өсөлтөд ашигтай."

Иймэрхүү нөхцөлд, Төрийн зөвлөлөөс "Шинэ хэрэглээг удирдах тухай үүргийг идэвхтэй нэмэгдүүлж, шинэ хангалт шинэ хөдөлгөгч хүчийг яаравчлан бүрдүүлэх тухай удирдлагын санал"-ыг нийтэлжээ. Мэдээлснээр, энэ нь Төрийн зөвлөл өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд гаргасан хэрэглээг нэмэгдүүлэх асуудлаарх 3 дахь чухал баримт бичиг юм. Уг бичигт, Хятадын хэрэглээний бүтэц ихээхэн өөрчлөгдөж, хэрэглээний шинэ онцлог хэлбэр нь холбогдох ажил төрөл, дэд бүтцийн байгуулалт, олон нийтийн үйлчилгээний салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдгийг онцолжээ. Хятадын төр засгаас, голдуу үйлчилгээний хэрэглээ, мэдээллийн хэрэглээ, ногоон хэрэглээг, моодны хэрэглээ, хөдөө тосгоны хэрэглээ зэрэг чиглэлээр түлхүү ажиллаж байна.

Хятадын Олон улсын эдийн засгийн харилцаа судлалын төвийн судлаач Ванжүнь: хэрэглээний зах зээл тогтвортой өсөхөд түлхэц өгөх явдал нь нийгмийн бодлого, өөрчлөлт шинэчлэлтийн ахицтай салшгүй холбоотой. Ардаа санаа зовох эргэлзээгүй үед ард олон дуртай худалдан авдаг бөгөөд худалдан авч ч чаддаг гэж ярьсан байна. Тэрээр хэлэхдээ: "Үүнд мөн хуучин асуудал тавигдсаар байна. Тухайлбал ард олны хэрэглээний нөхцөл, орчныг хэрхэн сайжруулах асуудал юм. Бид орон сууц, эмчилгээ, настайчуудын асрамж зэрэг нийгмийн баталгааны тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, оршин суугчдын орлогын улс ардын нийт орлогод эзлэх харьцааг дээшлүүлж, оршин суугчдын хэрэглээний эргэлзээг арилгаж, оршин суугчдын хэрэглээний боломж чадварыг улам сайн, улам түргэцтэй өргөтгөх хэрэгтэй" гэв.

Тогтолцооны орчин болон бодлогын систем зэрэг гүн давхаргын нөхцөл шалтгаанаас гараа авч, зах зээлийн өрсөлдөөний журам дүрэмжээгүй, хэрэглээний орчин боловсронгуй болоогүй байгаа зэрэг тогтолцооны чанартай саадыг арилган, улсын хэмжээний нэгдмэл зах зээл бүтээн байгуулж, орон нутгууд ивээн хамгаалах ба байгууллага салбарууд таслан завсардуулах бодлогыг ариутган цэгцэлж, чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, зах зээлийн орчныг сайжруулан, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрэн боловсронгуй болгох хэрэгтэйг уг удирдамж санаачилгад дурдсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе