|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 24-нд Сүжөүгийн Олон улсын хурлын төвд Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын 4-р уулзалтад оролцоны дараа өмнөх удаагийн уулзалтыг зохион байгуулагч орон Сербийн ерөнхий сайд Александр Вучич, дараачийн удаагийн уулзалтыг зохион байгуулагч орон Латвийн ерөнхий сайд Страужуматай хамт сэтгүүлчтэй уулзаж, уулзалтын ололт амжилтыг танилцуулсан байна.
Ли Кэчян, "16+1 Хамтын ажиллагаа"-г үргэлжлэн, эрүүлээр, урт хугацаанд хөгжүүлэхийн төлөө Хятадын тал "1+6" хамтын ажиллагаа, тухайлбал: 1 зорилт, 6 чухал санал дэвшүүлсэн юм. Бид нээлттэй, уужуу, харилцан ашигтай, хамтаар ашиг олох шинэ хэлбэрийн түншийн харилцааны зорилтыг хамт тогтоох хэрэгтэй. Голцуу "Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө", "Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны Сүжөүгийн хөтөлбөр"-ийн урагшлалтын зам шугамыг сайн хэрэгжүүлж, дэд бүтцээр холбогдох бүтээн байгуулалтыг ахиулж, Унгар, Сербийн төмөр зам, Хятад-Европын хуурай зам, тэнгисийн хурдны замын байгуулалтыг сайн хийх ёстой гэж онцолжээ.
Александр Вучич, Страужума нар хэлэхдээ: Төв, Зүүн Европын орнууд ерөнхий сайд Ли Кэчяны дэвшүүлсэн "1+6" хамтын ажиллагааны санаачилгыг дэмжиж, "Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө", "Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны Сүжөүгийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Хоёр талын удирдагчдын тохиролцсон хамтын ойлголтыг хэрэгжүүлэхэд бэлэн байж, "16+1 Хамтын ажиллагаа"-г гүнзгийрүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүд Төв, Зүүн Европын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож, хамтдаа "Нэг бүс, нэг зам"-ын байгуулалт хийхийг сайшааж байна гэжээ. \Г.Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |