• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын БХ-ны дэд дарга Янь Жуаньчи МУ-д зочлов

CRI       (GMT+08:00) 2015-11-25 09:52:47

Монгол улсын УИХ-ын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Янь Жуаньчи тэргүүтэй БХАТИХ-ын төлөөлөгчид 11-р сарын 23—25-нд Монгол Улсад айлчилж байна. Айлчлаын үеэр Янь Жуаньчи УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, УИХ-ын дэд дарга М.Энхболдтай хэлэлцээ хийсэн бөгөөд Хятад-Монголын хууль тогтоох байгууллага хоорондын байнгын уулзалтын механизмын анхны хамтарсан хуралд оролцов.

Янь Жуаньяи: Хятад Монголын харилцааг Хятадын тал чухалчилж байгаа, хоёр орны харилцаа өдгөө хөгжлийн шинэ шатандаа ороод байна. Монголын талтай хамт хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын байнгын уулзалтын механизмын үүргийг гүйцэтгүүлж, харилцан итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан хэлхээ холбоотой бүтээн байгуулалтыг урагшлуулж, Хятад-Монголын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Хятадын талтай бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны хөгжлийн стратегийг уялдаа холбоотой болгож, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэхэд Монголын тал бэлэн байна гэж Монголын тал илэрхийлсэн байна.

\ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе