|
|
||
Азид хамгийн томд тооцогддог газар доор байгуулсан галт тэрэгний буудал болох Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотын Фу Тянь галт тэрэгний буудлыг өчигдөр туршин ажиллуулж эхлэв. Оны сүүлчээр албан ёсоор нээн ажиллуулах төлөвтэй байна.
Гуанжөү-Шэньжэнь-Хонконгийн зорчигч тээврийн төмөр замын тусгай шугамын Фу Тянь буудал бол Хятад улсын хувьд хотын төв бүсэд газар доор байгуулсан анхны галт тэрэгний буудал бөгөөд Шэньжэнь хотын Юй Тянь гудамж ба Шэнь Нань өргөн чөлөөний уулзвар хэсэгт байгуулагдсан юм. Газар доор 3 давхар, барилгын нийт талбай нь 147 мянган ам. метр буюу хөл бөмбөгийн 21 талбайтай тэнцэхүйц юм. Буудлын бүтээн байгуулалтад нийт 3.95 тэрбум юанийн хөрөнгө зарцуулжээ.
Фу Тянь буудал нь өнөө цар хүрээгээр Азид хамгийн том, галт тэрэг дамжин өнгөрөх цагийг хамгийн илүү хэмнэх газар доорх вокзал бөгөөд зөвхөн Америкийн Нью-Йоркийн төв буудлын дараа орж байна.
Гуанжөү-Шэньжэнь-Хонконгийн зорчигч тээврийн төмөр замын тусгай шугамын Фу Тянь буудал ашиглалтад орж тэрэг нэвтрэх нь Хонконг
Хятадын эх газрын бүс нутгийн хурдны төмөр замуудын сүлжээнд нэгдэхийг харуулж байгаа юм. Гуанжөү-Шэньжэнь-Хонконгийн хурдны төмөр замын Хонконгийн хэсэг нэвтэрсний дараа Бээжингээс хурдны төмөр замаар ердөө 9 цагийн дотор Хонконгт хүрч болох юм.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |