|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин нарын хүмүүс 26-ны үдээс өмнө АИХ-ын ордонд Хятад-Төв, Зүүн Европын улс орны удирдагчдын 4 дэх уулзалтад оролцож буй Төв, Зүүн Европын 16 орны удирдагчдыг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин, Төв, Зүүн Европын улс орнуудын засгийн газар Хятад болон Төв, Зүүн Европын улс орны "16+1-н хамтын ажиллагаа"-г хөгжүүлэхэд идэвхтэй хүчин зүтгэл гаргасныг үнэллээ. Тэрээр: "16+1-н хамтын ажиллагаа" эхэлснээс хойш, өргөн хүрээтэй, олон давхаргын хамтын ажиллагааны тогтолцоо бүрэлдэж, Хятад улсын зүгээс найрсаг улс орнуудтай харилцаагаа цаашид хөгжүүлэх шинэ зам нээж, Хятад болон Европын харилцаанд шинэ боломжууд бий болж, Өмнөд Умардын хамтын ажиллагааны онцлогтой Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны шинэ индэр байгуулагдлаа гэжээ.
Польшийн ерөнхийлөгч, Сербийн ерөнхий сайд, Латвийн ерөнхий сайд зэрэг уулзалтад оролцсон Төв, Зүүн Европын орнуудын удирдагчид: Төв, Зүүн Европын орнууд Хятад улстай өнө удаан найрамдалт харилцаатай юм. Өдгөө бүгд эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчлөх асуудалтай тулгарч байна. "16+1-н хамтын ажиллагаа" нь Төв, Зүүн Европын орнууд болон Хятад улам өргөн хүрээнд хамтран ажиллах шинэ талбар гаргаж өглөө хэмээн илэрхийлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |