|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 26-нд АИХ-ын ордонд Чехийн ерөнхий сайд Бохуслав Соботкаг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин, Соботкагийн Хятадад албан ёсны айлчлал хийж, Хятад-Төв, Зүүн Европын орны удирдагчдын 4 дэх уулзалтад оролцож буйд баяр хүргэв. Тэрээр: Хятад Чех өнө эртнээс найрсаг харилцаатай. Хоёр орны харилцаа түүхийн хамгийн түргэн хөгжих, хамгийн их ололт амжилттай үедээ орлоо. Хятад улс Чехтэй хамт харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр дээд давхаргын харилцаа, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, улс төрийн итгэлцлээ батжуулан, хоёр орны харилцааг эрчимтэй хөгжүүлэхээр хичээн зүтгэх болно гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |