• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос Украйнд байгалийн хий нийлүүлэхээ зогсооно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-26 17:14:21

 25-нд Оросын Байгалийн хийн аж үйлдвэрийн хувьцаат компаний мэдэгдсэнээр: Зардлаа төлсөн байгалийн хийг мөн өдөр ашиглаж дууссан, тогтоолын дагуу урьдчилан тооцоо хийхгүй бол Украйнд байгалийн хий нийлүүлэхээ зогсооно гэжээ.

Оросын Байгалийн хийн аж үйлдвэрийн хувьцаат компаний захирал Миллер мөн өдөр хэвлэлд хандан хэлэхдээ, мөн өдөр 10 цагийн үеэр Украйны тооцоо хийсэн байгалийн хийг ашиглаж дууссан. Шинэ захиалгын мөнгийг Оросын тал аваагүй, Украйны Газрын тос байгалийн хийн компани байгалийн хий худалдан авах өргөдлийг Оросын талд өгөөгүй учраас одоо Украйнд байгалийн хий нийлүүлэхээ зогсооно гэжээ.

Тэрээр: Украйн Оросын байгалийн хийг худалдан авахгүйгээр эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй. Газар доорх байгалийн хийн нөөцөө ашиглах юм бол Украйны иргэдийн байгалийн хийг хангалттай ашиглахад нөлөөлөхийн зэрэгцээ Орос, Украйнаар дамжин Европт байгалийн хий нийлүүлэхэд ч заналхийлэл болно гэжээ.

ТАСС-ын мэдээлснээр, Украйны засгийн газар мөн өдөр шийдвэр гаргаж, Украйны газрын тос байгалийн хийн компани Оросын байгалийн хийг үргэлжлэн нийлүүлэхээ зогсооно гэсэн тушаал гаргажээ. Украйны ерөнхий сайд Арсений Яценюк: Оросын тал байдлыг буруу ойлгосон, Украйн Оросын байгалийн хийг нийлүүлэхээ зогссон, харин Оросын тал Украйнд хий нийлүүлэхээ зогсоосон явдал биш юм гэжээ. Оросын байгалийн хийг оруулахаа зогсоосон шалгаан бол Европын түншийн өгсөн ханш Оросынхоос хямд юм. Түүнчлэн Украйны хийн хэрэглээ 20 хувиар багассан гэжээ.

Мөн өдөр тэрээр Засгийн газрын хуралд мэдэгдэхдээ, Оросын агаарын тээврийн компанид чиглүүлэн Украйн агаарын хилээ бүрмөсөн хаана гэжээ. Украйны Дэд бүтцийн байгуулалтын яам тус хориг арга хэмжээг орон нутгийн цагаар 11-р сарын 26-ны 0 цагаас эхэлж хэрэгжүүлнэ гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе