• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эрдэмтэн одон орны шинэ зүйлийг илрүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-26 17:17:38

Хятадын Одон орны үндэсний станцын мэдээлснээр, олон улсын шинжлэх ухааны супер "Байгаль" сэтгүүлд 25-ны өдөр шинжлэх ухааны том илрүүлэлтийг нийтэлжээ. Тухайлбал Хятадын эрдэмтэн харанхуй нөхийн өндөр хурдаар сүрчих шинэ загварыг анх илрүүлж, зөөлөн X цацрагаас харьцангуй өндөр хурдаар сүрчдэг шингэн илрүүлсэн нь одон орны судалгааны салбарын өнгөрсөн ойлголтыг шинэчилсэн байна. Энэ ажил нь 2015 оны одон орны салбар дахь хамгийн чухал таван илрүүлэлтийн нэг мөн гэж "Байгаль" сэтгүүл мэдээлжээ.

Тус төслийг Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн Одон орон болон сансрын станцын шинжлэх ухааны дээд сургуулийн профессор, Үндэсний Одон орны станцын судлаач Лю Жифэн ахалж, дэлхийн хамгийн том гэрлийн ухааны GTC, Keck 10 метрын алсын дуранг ашиглаж, 10 сая гэрлийн жилийн гаднах спираль M81 дэх туйлын гэрэлтэй хэт зөөлөн X цацрагт гэрлийн хяналт шинжилгээ хийсний дүнд илрүүлсэн юм. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе