• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинийг зохион бүтээх, өөрчлөлт нээлтэд түшиглэн шинэ давуу тал бий болгох болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-27 10:32:17
11-р сарын 25-ны өдөр ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалт өндөрлөсний дараа Шанхайд хүрэлцэн очиж худалдааны чөлөөт бүсийн туршилтын бүсийн өөрчлөлт нээлтийн шинэ ахицтай танилцаж, 18 дахь удаагаа сонгогдсон төв хорооны 5-р бүгд хурлын үзэл санааг хэрэгжүүлэн, шинийг зохион бүтээх, зохицолтой, ногоон, нээлттэй, хуваалцах хөгжлийн үзэл баримтлалаар дараагийн шатны ажлаа сайн хийхийг шаардлаа.

Тэрээр: Хятадын эдийн засаг шинэ чадавхаа бойжуулья гэвэл өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлж, нээлттэй байхыг өргөтгөх хэрэгтэй. Чөлөөт худалдааны бүс зоригтой туршилт хийж, өөрчлөлтийн экскаватор, нээлттэй бодлогын мөс зүсэгч болж, эрхийн жагсаалт, хариуцлагын жагсаалт, сөрөг дансны жагсаалт гэх гурван жагсаалтаар гол болгон, зоригтой туршиж, эрх мэдлээ хасаж, хариуцлагаа нэмж, зах зээлийг үржүүлж, энэ өндөр төвшний өөрчлөлт нээлтээр эдийн засгийн хөгжлийн нөөц хүчнийг дайчлах хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян: Чөлөөт худалдааны бүсийг олшруулж дэлгэрүүлж болох туршлагыг бусад бүс нутаг ялангуяа төв баруун нутгуудад нэвтрүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр Шанхайн эдийн засаг нийгмийн хөгжлийн талаар олсон шинэ амжилт бүтээл, өөрчлөлт хийж шинийг зохион бүтээж, зориг зүрхтэй ажилласныг гүйцэд нотлоод, өөрчлөлт нээлтийн алхаагаа түргэтгэж, Хятадын эдийн засаг дунд дээд хурдаар өсөн нэмэгдэж, дунд дээд түвшинд хүрэхэд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе