• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ираны цөмийн зэвсэг зохион бүтээж байгаа талаар тодорхой хариулт өгөхөд хэцүү

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-27 10:34:03
26-нд ОУАЭХБ-ын ерөнхий захирал Юкия Амано: ОУАЭХБ-ын удалгүй нийтлэх тайлан Ираны цөмийн зэвсэг зохион бүтээж байгаа эсэх талаар тодорхой хариулт өгөхөд хэцүү гэжээ.

Тэрээр мөн өдөр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: Ираны цөмийн төлөвлөгөө цөмийн зэвсгийг нууцаар хөгжүүлж байж магадгүй гэх юм уу цэргийн асуудалтай холбоотой байж магадгүй гэдэг бол маш нарийн төвөгтэй асуудал юм. ОУАЭХБ тийм, үгүй гэх хариулт өгөх аргагүй гэжээ. Тэрээр: Энэ тухай тайланд тодорхой хариу өгч чадахгүй. ОУАЭХБ-ын зөвлөлийн гишүүд энэ тайланг үндэслэн холбогдох тогтоол гаргах болно. Үүнд зөвлөлийн хурлаас Ираны цөмийн асуудлын тухай сэдвийг эцэслүүлэх эсэх тухай асуудал багтаж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе