• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Банчин богд Их Зуу хийдэд мөргөл үйлдлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-27 10:53:29

26-ны үүрээр Банчин Эрдэнэ Чойжижав богд Лхас хотын Их Зуу хийдэд Шагжамунийн хөрөгт мөргөл үйлдэж, сүсэгтэн олонд адис өглөө.

Банчин Эрдэнэ Чойжижав 24-нд Лхаст буцан ирж, 26-ны үүрийн 5 цагт 30 минутад Их Зуу хийдэд очсон юм.

Лам хуврагуудын номын дуунд Банчин богд Их Зуу хийдийн Цогчин дуганд морилон саатаж, Арьяабал бурханд мөргөл үйлдлээ. Банчин богд очсон газар бүртээ ном уншиж, залбирал үйлдэн бурхны хөрөгт алд цагаан хадаг өргөв.

Дараа нь Банчин богд Шагжамунийн хөргийн өмнө алга хавсран наманчилж, гурвантаа мөргөн, хадаг өргөн, бурхны хөргийг өөрийн гараар алтдан бүрэв. Банчин богд Шагжамуни бурхны өмнө эрдэнийн ширээнд заларч, бурхны хөргийн өмнө ном уншиж, төр төвшин түмэн амгалан байхыг даатган залбирлаа.

Ёслолын дараа банчин богд Их Зуу хийдэд мөргөлчин олонд адис өгсөн юм./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе