• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс алсаас мэдрэгч хиймэл дагуул хөөргөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-27 09:59:41

Синьхуа Агентлагийн мэдээ: 27-ны 5 цаг 24 минутад Хятад улс Тай-Юанийн Дагуул хөөргөх төвөөс Чанжэн 4-р зөөгч пуужингаар алсаас мэдрэгч 29-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.

Алсаас мэдрэгч 29-р хиймэл дагуулыг шинжлэх ухааны туршилт, нутаг дэвсгэрийн эх баялгийн судалгаа, хөдөө аж ахуйн ургамал, гамшгаас сэргийлэх, гамшгийг буруулах зэрэг салбарт ашиглах болно.

Тус хиймэл дагуул болон зөөгч пуужинг Хятадын Сансрын шинжлэх ухааны корпорацийн Шанхайн сансар техникийн судалгааны хүрээлэн зохион бүтээжээ. Энэ нь Чанжэн цуврал зөөгч пуужингаар 219 дэх удаагаа дагуул хөөргөж байгаа явдал болно.

\Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе