• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Монтенегрогийн ерөнхий сайд Дүкановицтай уулзав

CRI       (GMT+08:00) 2015-11-27 11:27:40

Энэ сарын 26-нд Ардын Их Хурлын Ордонд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад-Ойрхи Дорнод, Европын удирдагчдын уулзалтад дөрөв дэх удаагаа оролцож буй Монтенегрогийн ерөнхий сайд Дүкановицтай уулзав.

Ли Кэчян: Хятад Монтенегротой хамтран Монтенегрогийн хойд өмнөд хурдны замын чухал төсөл, төмөр зам, цахилгаан эрчим хүчний станцын байгуулах зэрэг хамтын ажиллагааг ахиулна. Энэ удаагийн Сүжөүгийн уулзалтад "Гурван тэнгисийн боомт орны хамтын ажиллагаа" санаачилгыг хэрэгжүүлэхийн төлөө боомт, худалдаа, парк, ложистик, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, зам харилцааны дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Уламжлалт хятад эм эмнэлэг Монтенегрод дэлгэрэх боломж их байна. Монтенегрод уламжлалт Хятад эмнэлгийг албан ёсоор түргэн ашиглалтад ороход дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэв.

Дүкановиц Хятад-Ойрхи Дорнод, Европын удирдлагчдын дөрөв дэх удаагийн уулзалт амжилттай болохыг хүсэн ерөөжээ.
Ли Кэ Чиан: "1+6" хамтын ажиллагааны төсөл маш чухал бөгөөд хоёр орны харилцааны хөгжлийн чигийг зааж өгсөн юм. Хятад бол Монтенегрогийн эдийн засгийн хамтын ажиллагааны чухал түнш. Хятадын тал боомт, аж үйлдвэрийн парк зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт идэвхтэй оролцохыг хүсэж, Унгар, Сербийн төмөр замыг Монтенегро хүргэхийг хүсэж, Монтенегрогийн тал хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг улам ахиулахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе