|
|
||
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 26-ны өдөр Бээжинд Хятад улсад ирж "Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын дөрөв дэх уулзалт"-д оролцож буй Латвийн ерөнхий сайд Лаймдота Страуюматай уулзав.
Ли Кэчян: Латви бол Балтын тэнгисийн бүс дэх Хятад улсын хамтын ажиллагааны чухал түнш бөгөөд "Адриат, Балт, Хар тэнгисийн боомтын бүсийн хамтын ажиллагаа"-ны санаачилгын хүрээнд боомт болон ложистикийн хүрээлэнгийн байгуулалтад Латвитай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна. Түүнчлэн төмөр зам, тоног төхөөрөмж зэрэг талаарх Хятадын аж ахуйн нэгжийн давуу талыг ашиглаж, Балтын тэнгисийн нэгдсэн төмөр замын төслийн байгуулалтад зохих хэмжээгээр оролцоход бэлэн байна. Ирэх онд Латви "Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын тав дахь уулзалт"-ыг зохион байгуулна. Тиймээс Латвитай хамтран "16+1 хамтын ажиллагаа"-ны индрийг улам том, улам бодитой болгож, 17 орны иргэдэд ашиг тус хүртээхэд Хятад улс бэлэн. Латви бол Европын холбоон дахь Хятад улсын хамтын ажиллагааны чухал түнш болохоор Хятад-Европын иж бүрэн стратегийн түншийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.
Лаймдота Страуюма: "Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын дөрөв дэх уулзалт" баялаг ололт амжилтад хүрлээ. Дараагийн уулзалтыг сайтар зохион байгуулахаар Латвийн тал хичээж ажиллах болно. Хятад улс Балтын тэнгисийн нэгдсэн төмөр зам, Ригагийн боомт, Латвийн агаарын тээврийн компани болон аж үйлдвэрийн парк зэргийн төслийн байгуулалтад оролцохыг Латвийн тал сайшааж байгаа бөгөөд гурван талт хамтын ажиллагаа өрнүүлэх тухай Хятад улсын санаачилгыг бүрэн дэмжиж байна. Бид Хятад улстай үргэлжлэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |