|
|
||
30-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Парис хотод АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Хятад, Америкийн харилцааны хөгжил, түүнчлэн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов. Хятад, Америкийн харилцаа урагш хөгжихийг улам бүр ахиулж, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах салбар дахь хамтын ажиллагаагаа чангатгаж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалан, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг ахиулах нь зүйтэй гэж хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.
Ши Жиньпин, энэ оны 9-р сард миний бие АНУ-д төрийн айлчлал хийж, Хятад, Америкийн харилцаа шинэ ахицад хүрэхийг урагшлуулж, түүнчлэн хоёр тал худалдаа эдийн засаг, хоёр арми, хүмүүнлэгийн салбар болон олон улс бүс нутгийн асуудалд үр ашиг бүхий зохицуулалт, хамтын ажиллагаагаа хадгалж ирэв. Өнөөгийн шинэ нөхцөл байдал, Хятад, Америк хоёр орон том гүрний шинэлэг харилцаа цогцлоон байгуулах зөв чиг хандлагыг сайтар барьж, сөргөлдөхгүй, зөрчилдөхгүй байх, харилцан хүндэтгэх, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх зарчмыг баримталж, хоёр талт, бүс нутгийн болон олон улсын бүх түвшинд хоёр орны ажил хэрэгч харилцаа хамтын ажиллагааг урагшлуулах ёстой. Үүнд макро эдийн засгийн бодлогын зохицуулалтаа чангатгах, хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн уур амьсгалын асуудлаарх хурал товлосон зорилтдоо хүрэхийг урагшлуулах, түүнчлэн бүтээлч арга хэлбэрээр зөрчил болон эмзэг асуудлыг тогтоон барих явдал багтаж байна. Хоёр тал хамтын хүчин чармайлт гаргаж, хоёр орны харилцаа үргэлжлэн эрүүл тогтвортой хөгжихийг баталгаажуулж, Ази, Номхон далайн бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалах хэрэгтэй. Хоёр тал дээд зиндааны болон бүх шатны харилцаа холбоогоо хэвээр хадгалж, хоёр орны механизмын шинжтэй яриа зөвшилцлийг сайтар төлөвлөн, түүнчлэн илүү олон эерэг, ажил хэрэгч үр дүнд хүрэхийг баталгаажуулах хэрэгтэй юм. Хоёр тал макро эдийн засгийн бодлого болон олон улсын банк санхүүгийн хүрээн дэх зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талт хөрөнгө оруулалтын тухай гэрээ хэлэлцээрийг биелүүлэхийн тулд чармайх хэрэгтэй. Өнөө олон улсын байдал ээдрээтэй, өөрчлөлт ихтэй болж, маш олон тулгамдсан асуудлууд, сорилтууд тавигдаж байна. Үүнд Хятад, Америк стратегийн харилцаа холбоо болон зохицуулалтаа нэмэгдүүлж, онц чухал олон улсын болон бүс нутгийн асуудлыг эв зүйтэй шийдвэрлэхэд улам их хувь нэмэр оруулах ёстой юм. Хятад, Америк харилцан бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, яриа хэлцэл ба зөвшилцлөөр зөрчлийг эв зүйгээр зохицуулахыг баримтлах хэрэгтэй гэсэн байна.
Барак Обама хэлэхдээ, Ши Жиньпин даргын энэ оны 9-р сард Америкт хийсэн төрийн айлчлал маш амжилттай айлчлал болсон бөгөөд түрүүхэн өндөрлөсөн G20-ын дээд хэмжээний уулзалт, АПЕК-гийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр ч бид их сайн харилцаа өрнүүлсэн юм. Өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Америк хоёр орны хамтын ашиг сонирхол улам нэмэгдэж, хоёр тал нэн өргөн хүрээнд зохицуулалт, хамтын ажиллагаатай байх шаардлага маш их байна. Америкийн тал Хятадын талын хамт стратегийн болон эдийн засгийн яриа хэлцэл, хоёр армийн зөвшилцөл зэрэг механизмаар дамжин хоёр талт хамтын ажиллагаа, олон улсын аюулгүй байдал, макро эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах түүнчлэн халуун цэгийн асуудлаар нягт харилцаа холбоотой байхад бэлэн байна гэжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хурал нь үйл ажиллагаагаа эрчимжүүлэн, уур амьсгалын өөрчлөлт гэх энэхүү чухал сорилтыг зохицуулахад маш чухал боломж олгож байна гэж хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй үзсэн бөгөөд хоёр тал хамтын ажиллагаагаа чангатгахын зэрэгцээ бусад талуудтай хамтын хүчин чармайлт гаргаж, Парисын хурлыг эрч зориг ундарсан, амжилт бүхий үр дүнд хүргэхийг онцолсон байна.
Хоёр орны төрийн тэргүүн мөн хамтран сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |