• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Парист хүрэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-30 08:46:43

Францын ерөнхийлөгч Олланд болон  цаг уурын өөрчлөлтийн Парисын их хурлын дарга Фабиусын урилгаар уг хуралд оролцохоор Хятад улсын дарга Ши Жиньпин 29-нд Францын нийслэл Парист хүрэлцэн очив. 

Тухайн орон нутгийн цагаар үдээс хойш 3 цаг 30 минутын үед Ши Жиньпины тусгай онгоц Парисын Оли олон улсын нисэх буудалд газардаж, Францын Засгийн газрын өндөр албан тушаалтан Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюаньг угтан авсан байна.

Ван Хүнин, Ли Жаньшү, Ян Жейчи нарын хүмүүс хамт хүрэлцэн ирсэн байна.

Хятадын Францад суугаа элчин сайд Жай Жүнь мөн тэднийг нисэх буудлаас тосон авчээ.

Цаг уурын өөрчлөлтийн Парисын хурлын нээлтийн арга хэмжээний дараа Ши Жиньпин Зимбабве болон Өмнөд Африкад төрийн  айлчлал хийж, Өмнөд Африкийн Жоханнесбургт Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд уулзалтыг даргална. \Урьхан\ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе