• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Банчин Түвдэд туслах хөгжлийн сангийн зөвлөлийн даргаар сонгогдов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-30 15:29:48

Түвдэд туслах хөгжлийн сангийн 4 дэх сонгуулийн зөвлөлийн хурал 28-нд Лхас хотноо болов. Хятадын буддын шашны нийгэмлэгийн дэд дарга Банчинэрдэнэ Чойжижав тус ээлжийн даргаар сонгогдов.

Түвдэд туслах хөгжлийн сан 1987 онд байгуулагдсан албаны бус, ашгийн бус иргэдийн байгууллага юм.

Хурлын үеэр Банчинэрдэнэ Чойжижав, шинэ ээлжийн даргаар сонгогдсонд баяртай байна. Олон талын итгэл хүлээлгэж байгаад талархаж байна. Шинэ ээлжийн зөвлөл Түвдийн ядуурлыг бууруулахад үйлчлэх, дундаж чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахад хувь нэмрээ оруулна гэв.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2006 оноос нааш тус сан 106 сая юанийн хандив цуглуулж, 387 төсөл хэрэгжүүлснээс "гэгээ төсөл", "нарны гэрэл төсөл" зэрэг нь маш сайн үр дүнд хүрсэн байна. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе