|
|
||
Монгол Улсын дунд сургуулийн 4 дэхь удаагийн Хятадын сонгодог зохиолын уран уншилгын "Хятад Банк"-ны нэрэмжит тэмцээн 11-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд амжилттай болж өнгрөв. Күнзийн институтын төв\БНХАУ-ын Ханбань санаачилж, МУИС-ын Күнзийн институт, Монголын Хятад хэлний багш нарын холбоо зохион байгуулж, Хятад-Монголын Хэл соёл боловсролын сан, Хятад Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан энэ тэмцээнийг БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй нээж үг хэлсэн бөгөөд 1-р байр эзэлсэн сурагчид шагнал гардуулсан байна. Энэ тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 30 шахам сургуулийн 69 сурагч сүүлчийн шатны тэмцээнд оролцож, 23-р сургуулийн сурагч Хвнонна 94,63 оноогоор 1-р байр эзэлсэн байна. Хвнонна Унгар аав, Монгол ээжтэй бөгөөд аав нь Хятадын Олон Улсын Радиогийн Унгар хэлний рдакцид мэргэжилтнээр ажиллдаг юм. ОХУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны дунд сугуулийн сурагч Лю Юэжуань 93,63 оноогоор, 23-р сургуулийн сурагч А. Үлэмжин 93, 38 оноогоор, Найрамдал сургуулийн сурагч Вэй Вэй 93,25 оноогоор 2-р байранд шалгарлаа. Дарханы Цайхүн сургууль шилдэг зохион байгуулагчаар шалгарч, 23-р сургуулийн багш Жян Шяньмэй шилдэг удирдагч багшаар шалгарсан байна.
Хятадын эртний сонгодог зохиол нь эртний хятад хэлээр бичигдсэн учраас ойлгох, уншихад тодорхой хэмжээний хүндрэлтэй байдаг. Нэн ялангуяа түүний учир утгыг яруу сайхан илтгэж, уран тод уншина гэдэг дунд сургуулийн сурагчдын хувьд том сорилт юм. Баярлууштай нь энэ тэмцээнд оролцсон бүх хүүхэд бэлтгэл ажлаа маш сайн хийж, БНХАУ-аас ирсэн хятад хэлний эрдэмтэн багш нарыг хүртэл шагшруулан гайхуулсан билээ. Хятадын түүх соёлоор амьсгалсан энэ тэмцээн монгол хүүхдийн гадаад хэл сурах ур чадварыг гүйцэд харуулсан байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |