• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгч Дилма Роуссеффтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2015-12-01 09:48:05

Даваа гаригт Хятад улсын дарга Ши Жильпин Парист Бразил улсын ерөнхийлөгч Дилма Роуссеффтэй уулзав.

Ши Жиньпин: Хятад, Бразил бол харилцан бие биеийнхээ хамтын ажиллагааны чухал түнш, хөгжлийн түнш юм. Хятадын тал Хятад, Бразилын харилцааг дээд хэмжээнд чухалчилж байгаагийн зэрэгцээ Бразилын талын хамт улс төрийн болон стратегийн итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтвортой гүнзгийрэн хөгжихийг урагшлуулахад бэлэн байна. Хоёр тал эрчим хүчний нөөц баялаг, хөдөө аж ахуй, дэд бүтцийн байгуулалт, аж үйлдвэрийн зэрэг салбар дахь аж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёрын худалдаа тогтвортой нэмэгдэхийг ахиулан, банк санхүүгийн хамтын ажиллагааны түвшнөө дээшлүүлж, Брикс-ийн хөгжлийн шинэ банк, Хятад-Латин Америкийн хөрөнгө босголтын багц төлөвлөлтийг сайтар ашиглаж, Хятад, Бразилын худалдаа, хөрөнгө оруулалтад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. Түүнчлэн хоёр тал олон улсын чанартай онц чухал үйл хэргээр зохицуулалт хамтын ажиллагаагаа чангатгах нь зүйтэй гэсэн байна.
Ши Жиньпин: Хятад, Бразил бол хөгжиж буй том орнууд болон "үндсэн дөрвөн орон"-ны чухал бүрэлдэхүүн болсны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд өргөн хүрээний хамтын ашиг сонирхолтой. Хоёр тал зохицуулалт ба хамтын ажиллагаагаа нягтшуулж, тус тусын давуу тал болон нөлөө чадвараа гаргаж, талууд зорилт алхаагаа нэгтгэхийг ахиулан, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хурал бүх талын, тэнцвэртэй, хүчинтэй, хязгаарлах чадвар бүхий үр дүнд хүрэхийг урагшлуулж, хөгжиж буй орнуудын эв нэгдэл болон ашиг сонирхлыг хамтаар хамгаалах ёстой хэмээн онцлов.

Дилма Роуссефф, сүүлийн жилүүдэд Бразил, Хятад хоёр орон чухал олон талт механизмын хүрээнд болон онц чухал олон улсын асуудлаар нягт харилцаа холбоо, зохицуулалттай ажиллав. Бразилын тал Хятадын талын хамт уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хурлын хугацаанд зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, талууд хамтын бөгөөд ялгаатай үүрэг хариуцлагын зарчмын дагуу зорилт чиглэлээ нэгтгэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хурлыг олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг тусын зорилтод нийцсэн, түүнчлэн олон улсын харилцаа улам тэнцвэртэй байдалд хөгжихийг урагшлуулахад бэлэн байна гэж тэмдэглэжээ. \Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе