|
|
||
Хятад улс 2016 оны 9-р сарын 4-5-нд Жэжян мужийн Ханжөү хотноо Их Хорийн бүлгийн удирдагчдын 11-р дээд уулзалтыг зохион явуулна. 12-р сарын 1-нд, Хятад улс Их Хорийн бүлгийн даргалагч орны хариуцлагыг албан ёсоор хүлээн авч, Хятад улсын дарга Ши Жиньпин уг дээд чуулгантай холбогдуулан илтгэл тавилаа.
Итгэлд: 2016 оны босгон дээр ирээд байна. Шинэ онд Хятад улс 2016 оны Их Хорийн бүлгийн дээд уулзалтыг зохион явуулах юм. Олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсад дээд хэмжээний итгэл хүлээлгэж буйг энэ нь харуулж байгаа төдийгүй Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ үзүүлэхийг хүсэж буйг харуулж байгаа юм.
Бид дэлхийн эдийн засгийг шинэ бүтээмж, эрч хүч, харилцаа холбоо, уужуу багтаамжтай чиглэлээр хөгжүүлэхэд хичээн зүтгэж, хөгжил болон бүтцийн шинэчлэлтийг шинэ бүтээмжээр ахиулж, улс орнуудын эдийн засгийн өсөлтөд эрч хүч сэлбэж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлэх ёстой.
Хятад улс 2016 оны Их Хорийн бүлгийн дээд уулзалтыг зохион явуулах явцад олон оронтой хамт жаргал зовлонгоо хуваалцан, хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэх түншийн үзэл баримтлалыг мөрдөж, авьяас билэг, хүч чадлаа нэгтгэн, Анталиа болон өнгөрсөн хурлуудын ололт амжилтыг хэрэгжүүлж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ төлөв байдлыг хамтдаа цогцлон байгуулах болно.
Миний бие ирэх жилийн 9-р сард Ханжөүд та бүхнийг хүлээн авч, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг судлах болно. Бид бүхний итгэл зүтгэлээр 2016 оны Ханжөүгийн Их Хорийн дээд уулзалтаар дэлхийд өвөрмөц сайхан бэлэг барина гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |