• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Улаан тууз сан байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа Бээжинд боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-01 09:49:26

Олон улсын онлайн мэдээ, 11-р сарын 30-ны өдөр, ДОХ-ын эсрэг дэлхийн 28 дахь өдөрлөг болохоос өмнөхөн, Хятадын Улаан тууз сан байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа Бээжинд болж, бүх нийгэм нийтэд Улаан тууз сан байгуулагдсан 10 жилийн турш ДОХ-оос сэргийлэх ажлын ололт амжилтыг танилцуулж, ДОХ-той тэмцэх ажилд гарамгай хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжийн эзэн, олон нийтэд "улаан тууз сангийн шагнал" гардуулсан байна.

улаан тууз санг Бүх Хятадын Аж үйлдвэр Худалдааны Холбоо болон арван хэдэн гишүүн аж ахуйн нэгж санаачилж хамтран зохион байгуулсан юм. Энэ сан нь ДОХ-оос сэргийлэх, ДОХ-той тэмцэх ажлыг хариуцсан Бүх Хятадын олон нийтийн сан юм. 10 жилийн турш, Хятадын улаан тууз сангийн дэргэд ДОХ-оос сэргийлэх, ДОХ-той тэмцэх аж ахуйн нэгж болон хувь хүн хуран цугларч, уг санд хандивласан мөнгөний хэмжээ 180 сая юаниас давж, 40 гаруй аж ахуйн нэгж үргэлжлэн хандив өргөж байна. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе