• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга чухал илтгэл тавьжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-01 10:28:12

30-нд, Парист хуралдсан цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах голч зүй зохистой механизмыг байгуулъя" сэдвээр чухал илтгэл тавьж, үнэнч байр сууриа харуулж, илтгэл зоригоо бэхжүүлж, хүч нэгтэй чармайж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах үр ашигтай механизмыг байгуулан, тогтвортой хөгжлийг улам сайн ахиулан байж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртсэн олон улсын харилцааг байгуулахыг улс орнуудад хандан онцолжээ.

Ши Жиньпин, Парисын бага хурлаар "НҮБ-ын цаг уурынх өөрчлөлтийн тухай суурь конвенц"-ын хэрэгжилтийг эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах иж бүрэн, тэнцвэртэй, үр ашигтай, хязгаарлах хүчин чадавх бүхий хэлэлцээр тохиролцох хэрэгтэй. Энэхүү хэлэлцээр нь 2020 оноос хойших цаг уурын өөрчлөлтийг зохицуулах үйл ажиллагаанд түлхүү анхаарал хандуулахын зэрэгцээ, дэлхийн тогтвортой хөгжлийг улам сайн биелүүлэхэд эрч хүч сэлбэх ёстой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Парисын хэлэлцээр бол төгсгөл биш, харин шинэ эхлэл юм. Хятад улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах ажил үйлсэд идэхтэй оролцсоор ирсэн бөгөөд өдгөө нэгэнт олон улсын эрчим хүч хэмнэх болон шинэ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч ашиглагч хамгийн том орон болсон. Хятад улс хойшид "инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах" гэсэн хөгжлийн үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлж, хүн болон эх байгалийн зохицонгуй хөгжлийн шинэ төлөвийг тогтоох болно. Хятад улсын засгийн газар цаг уурын өөрчлөлтийг зохицуулах өмнөд өмнөдийн хамтын ажиллагаанд өгсөн бодлогын амлалтаа хянуур хэрэгжүүлсний улмаас энэ оны 9-р сард цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны Хятадын улсын санг байгуулахаа зарласан бөгөөд ирэх жилээс цэвэр эрчим хүч, гамшгаас сэргийлэх, экологийг хамгаалах, цаг уурын нөхцөл байдалд зохицсон хөдөө аж ахуй, нүүрстөрөгчийн гаргалт багатай ухаалаг хот суурины байгуулалт зэрэг салбар дахь олон улсын хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хөгжиж байгаа орнуудын хөрөнгийн босголтод туслах болно гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе