|
|
||
БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын анхны чуулга уулзалт 12-р сарын 1-ний өдөр Бээжинд боллоо. Хуралд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төвийн суртал ухуулах хэлтсийн дарга Лю Чибао оролцож, "Нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллах, хамтаар ашиг хүртэх" гэсэн БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны үзэл баримтлалыг чанд мөрдөж, солилцоо, хамтын ажиллагааны механизмаа эрчимжүүлж, БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа, хөгжлийн сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлоохыг онцолжээ.
Тэрээр тэмдэглэхдээ, БРИКС-ийн орнууд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаа нөхцөлд БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үзэл баримтлалыг мөрдөж, олон дэд давхарга бүхий, олон салбарыг хамарсан, олно ургалч бүхий ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны иргэд, олон нийтийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, Хэвлэл мэдээллийн байгууллага хөгжилтэй нэгдэх талаар туршлага солилцож, харилцан суралцан, шинэ технологийг ашиглан хэвлэл мэдээллийн шинэ арга барил болон индрийг байгуулан, өөрчлөлт хувиралтын явц дахь хэвлэл мэдээллийн байгууллагын санаачилгатай байр суурийг эзэмших ёстой гэжээ.
БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын чуулга уулзалтыг Хятадын Шиньхуа Агентлаг, Бразилын Хэвлэл мэдээллийн үндэсний компани, "Өнөөдрийн Орос" олон улсын мэдээлэх агентлаг, Энэтхэгийн Хинду сонин, Өмнөд Африкийн Харьяат бус сонин хэвлэлийн групп зэрэг БРИКС-ийн орнуудын хэвлэлийн байгууллага хамтран зохион байгуулж байна.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |