• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Владимир Путинтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-01 10:16:00

Хятад улсын дарга Ши Жиньпин 30-ы өдөр Парист Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав. Хоёр орны тэргүүн хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.

Ши Жиньпин, өдгөө Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны харилцаа гүнзгий ахицтай байна. Хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн том чухал асуудлаар харилцахад хоёр орны удирдагчдын байнгын уулзалт маш их шаардлагатай байна. Хятад улс Оростой хамтаар олон салбар дахь хамтын ажиллагааг шинэ ахицтай болгохын тулд хүчин зүтгэл гаргахад бэлэн байна. Олон улсын терроризмын эсрэг үйл ажиллагаанд чухал өөрчлөлт гарч байна. Хятад улс Орос зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт терроризмын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын нийгэмлэгийн хамтын эрх ашгийг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Путин, Орос Хятадын харилцааны талаарх дарга Ши Жиньпингийн үнэлгээг сайшааж байна. Өдгөө олон улсын байдалд ихээхэн будлиантай өөрчлөлт гарч байна. Орос улс Хятад улсын хамт терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ олон улсын харилцааны ардчиллын ахицыг хэлбэрэлтгүй урагш ахиулахад бэлэн байна гэжээ.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе