Хятад улс болон "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэв
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-12-02 19:13:00
2-нд Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Дань-Ян: Оны эхний арван сард, Хятад улс болон "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа сайн сайхан хандлагатай байсан бөгөөд хоёр талын хөрөнгө оруулалт зохих хэмжээгээр өсөн нэмэгдлээ гэжээ.
Хятадын худалдааны яамны тоо бүртгэлээс үзвэл, эхний арван сард, "Нэг бүс нэг зам" дагуу орнууд Хятадад хөрөнгө оруулан ажил төрөл эрхэлсэн аж ахуйн нэгж 1752-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өсөн нэмэгджээ. Бодитой оруулсан гадаадын хөрөнгө 6 тэрбум 490 сая ам долларт хүрсэн нь мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөрөнгө оруулсан байдлаас үзэхэд, санхүүгийн үйлчилгээ, түрээс, бизнес үйлчилгээ, бөөний болон жижиглэнгийн худалдааны гадаад хөрөнгө оруулалт ихээр нэмэгджээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл