![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Ши Жиньпин 2-нд Преториад Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зуматай хэлэлцээ хийсэн байна. Хятад, Өмнөд Африкийн харилцаанд хөгжлийн түүхэн боломжид тохиож байна. Хоёр тал хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголт болон "Хятад-Өмнөд Африкийн хамтын ажиллагааны стратегийн 5-10 жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэн, Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Иохансбургийн дээд уулзалтаар гараа болгож, Хятад, Өмнөд Африкийн харилцааг шинэ шатанд гаргана гэжээ.
Ши Жиньпин дарга Өмнөд Африкт айлчлан, Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг хамт даргалж байгаадаа баяртай байгаагаа Зума илэрхийлжээ. Хятад-Африкийн хамтын ажиллагааны энэ чуулга уулзалт бол түүхт чуулга юм. Африк, Хятадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь гарцаагүй юм гэж тэрээр тэмдэглэжээ.
Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн хоёр талын эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухаан, техник зэрэг салбарын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |