• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, В.Путин нар "Түүхээ санаж энх тайвныг хамтдаа хамгаалъя" номд дурсгал үлдээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-03 17:25:11

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, Фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын түүхт 70 жилийн ойд тохиолдуулан, Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын ерөнхийлөгч В.Путин нар "Түүхээ санаж энх тайвныг хамтдаа хамгаалъя-Фашистын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэе" зурагт номд бичээс бичиж, дурсгал үлдээлээ.

Ши Жиньпин бичээстээ: Хятад, Орос хоёр орон дэлхийн 2-р дайны Ази, Европын хоёр гол талбар болсны хувьд, Хятад, Оросын ард түмэн Ази, Европын дайны талбарт гол хүчин болж, фашизмын эсрэг дэлхийн дайн ялалтад хүрэхэд баларшгүй түүхт гавьяа зүтгэл гаргасан билээ. Хятадын ард түмэн Оросын ард түмэнтэй энх тайвныг хамтдаа хамгаалан, хөгжлөө хамт ахиулж, ариун цус, амь насаараа бичиглэсэн түүхээ эрс хэлбэрэлтгүй хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүрдүүлэн, дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө улам их хувь нэмэр оруулна гэжээ.

В.Путин бичээстээ: Зурагт номд заль мэхт, харгис хэрцгий дайсантай манай хоёр ард түмэн хамт эсэргүүцэн тулсан түүхийг бичиглэж, ЗХУ, Хятад улсын офицер дайчдын эрэлхэгээр дайтсан байдлыг дахин харуулсны зэрэгцээ, энх тайвныг эрхэмлэгч хүн ардын амь биеэ үл хайрлах үзэл санааг дахин харууллаа гэжээ.

Зурагт номыг Хятадын Гадаад Хэлний Ном Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Газрын Ардын Зурагт Номын Хэвлэлийн Газар болон Оросын үндэсний хэвлэл мэдээллийн агентлаг-ТАСС хамтран хэвлүүлсэн юм. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе