• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ганьсүгийн цөлд хулангийн сүрэг харагдлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-03 16:47:24

Өчигдөр Ганьсү мужийн байгаль орчны хамгаалалтын танхимын мэдээлснээр, Ойрын өдрүүдэд Ганьсү мужийн Аньшигийн цөлийн Улсын зэрэглэлийн байгаль орчны хамгаалалтын бүсэд дэлхийд ховордсон амьтан болох 13 хулан байгаа нь харагджээ. Энэ нутгийнхан хэт ягаан туяаны зургийн аппаратаар хулангийн сүргийн зургийг буулгаж авсан байна.

Аньшигийн байгаль орчны хамгаалалтын бүсийн шинжилгээнд тэмдэглэснээр, эдгээр хулан уг хамгаалалтын бүсийн хойд хэсгээр бэлчээрлэдэг. Тухайн бүсийн ажилтнууд хааяа ганц хоёр хуланг харж байсан боловч ингэж сүргээрээ байхыг анх удаа харж байгаа юм байна.

Аньшигийн хамгаалалтын бүс бол Хятадын усгүй цөлийн байгаль орчны хамгаалалтын цорын ганц систем, олон төрлийн амьтныг хамгаалах зорилгоор байгуулсан байгаль орчны ерөнхий хамгаалалтын бүс юм. Хэшигийн хонгилын баруун үзүүрт байрладаг тус бүс бол Хөхнуур Түвдийн өндөрлөг, Өвөр Монгол-Шиньжяны элсэн цөлийн уулзвар газар юм. Энэ цөлийн экологийн систем эрт цагийн газрын дундад тэнгисийн бүх бүсэд төлөөлөх чанартай ажээ.

Ойрын жилүүдэд улсаас тус бүсэд хяналтын цэг гарган тогтмол эргүүл хийж, хамгаалалтын бүсэд машин унаа, хүн орж гарахыг хязгаарлаж, хээрийн амьтны ус уух цэгийг сэлбэн засаж, хулгай анчдад цохилт өгөх зэрэг арга хэмжээ авснаар хамгаалалтын бүсийн экологи сэргэж, зэрлэг амьтны амьдрах орчин сайжран, ан амьтад улам олширч байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе