• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Кенийн ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-04 11:10:08

Хятад улсын дарга Ши Жиньпин 3-нд Йоханнесбургт Кенийн ерөнхийлөгч Кениаттатай уулзлаа. Ши Жиньпин: Өдгөө Хятад Кенийн эрх тэгш харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, хамт ашиг олох бүх талын стратегийн харилцаа эрч хүчтэй байна. Хятадын тал Кенийн талтай хамт олон салбар дахь найрамдал хамтын ажиллагааны харилцаагаа бүх талаар гүнзгийрүүлж, Хятад Кенийн харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахад бэлэн байна. Хоёр тал улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, дээд хэмжээний хэлхээ холбоог хэвээр байлгаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөн, төмөр зам, эдийн засгийн онцгой бүс зэрэг том төслийг сайтар хэрэгжүүлж, хүмүүнлэгийн солилцоог нягтруулж, Хятад Африкийн нэгдсэн судалгааны төв, Хятадын соёлын төв зэрэг төслийг ахиулж, экологи болон зэрлэг амьтныг хамгаалах талын хамтын ажиллагааг өрнүүлж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсын болон бүс нутгийн том асуудлаар ойлголцоо эрчимжүүлэх хэрэгтэй байна. Кенийн тал бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах талаар улам их үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжиж байна гэжээ.

Кениаттай: Өдгөө Кени Хятадын хамтын ажиллагааны түншийн харилцаа шинэ шатанд гарч, ажил хэрэгч хамтын ажиллагаа бодитой үр дүнд хүрлээ. Кенийн тал Хятадын талтай хөгжлийн стратегийн уялдаагаа эрчимжүүлж, төмөр замын дэд бүтэц зэрэг төслийг хэрэгжүүлж, Африк тивийн эдийн засаг худалдааны хэлхээ холбоо, хүмүүсийн солилцоог ахиулан, Африк тив болон Хятадын харилцан ашигтай хамт ашиг хүртэх хамтын ажиллагааг биелүүлэхэд бэлэн байна гэжээ.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе