• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Африкийн шинэ хэлбэрийн стратегийн түншийн харилцааг шат өгсүүлэх санал дэвшүүлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-04 17:34:59

Хятад Африкийн хамтын ажиллагааны форум 4-ний үдээс өмнө Йоханнесбург хотод боллоо.БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн арга хэмжээнд оролцон илтгэл тавихдаа, Африктай харилцаагаа хөгжүүлэх тухай Хятад улсын шинэ үзэл баримтлал, шинэ бодлого, шинэ санаачилга зэргийг тодорхойлон өгүүлжээ.

Ши Жиньпин, Хятад Африкийн шинэ хэлбэрийн стратегийн түншийн харилцааг иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон шат өгсүүлэхийг санал болголоо. Үүний тулд, Хятад Африк нь улс төрийн талаар эрх тэгш харилцан итгэлцэх, эдийн засгийн талаар хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх, соёлын талаар харилцан туршлага солилцох, аюулгүйн салбарт харилцан туслах, олон улсын үйл хэргээр эв санаа нэгтэйгээр хамтран ажиллах гэсэн "таван том тулгуур"-ыг бэхжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе