• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хятад Африкийн удирдагчдын үйлдвэр худалдааныхантай хийсэн дээд уулзалтад оролцлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-05 15:10:30

Хятад улсын дарга Ши Жиньпин 4-ний өдөр Йоханнесбургт Хятад Африкийн удирдагчдын үйлдвэр худалдааны салбарынхантай хийсэн дээд хэмжээний уулзалт буюу Хятадын Африкийн аж ахуйн нэгжийн эздийн чуулганы хаалтын ёслолд оролцож, "хамт урагшилж, Хятад Африкийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэе" сэдвээр үг хэлсэн байна. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума, Африкийн холбооны ээлжит дарга, Зимбабвейн ерөнхийлөгч Мугаби нар Хятад Африкийн хамтын ажиллагааны форумд оролцсон Африкийн орны удирдагчид болон Хятад Африкийн аж ахуйн нэгжийн эздийн төлөөлөгч 400 гаруй хүн хуралд оролцлоо.

Ши Жиньпин Хятад Африкийн найрамдал хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар 5 санал дэвшүүллээ. Нэгд, харилцан ашигтай хамт ашиг хүртэх хамтын ажиллагааг баримталж, үүрэг хариуцлага ашиг сонирхлыг уялдуулах зарчим баримталж, Хятад Африкийн хувь заяаны хамтын цогцыг хамт байгуулах. Хоёрт, нээлттэй багтаамжтай олон талт хамтын ажиллагааг баримталж, бусад орны аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай хамт ашиг хүртэх суурин дээр Хятад Африкийн хамтын ажиллагаанд оролцох. Гуравт, чадвараар удирдлага болгосон ажил хэрэгч хамтын ажиллагааг баримталж, Хятадын тал Африкийн талтай тэргүүний хэрэглээний техникээ харамгүй хуваалцаж, аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Африкийн хөдөлмөр хүчний чанарыг дээшлүүлэн, ажлын байр бий болгож, Африкийн эдийн засгийн хөгжлийн дотоод хөдөлгөх хүчийг эрчимжүүлэх. Дөрөвт, ногоон тогтвортой хөгжлийг баримталж, Африкийн орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд хандах, экологи хамгаалах төсөл хэрэгжүүлж, Африкийн орнуудад туслан экологи хамгаалах салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгнө. Тавд, суурь сайтай гол хамтын ажиллагааг баримталж, Хятад Африкийн эдийн засгийн бүх талын хамтын ажиллагаанд ерөнхий төлөвлөлт хийж, Хятадын Африкийн хамтын ажиллагааны үр шимийг ард түмэнд хүртээх зэрэг болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе