• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд уулзалтын ололт амжилтыг Ван И дэлгэрэнгүй танилцуулав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-06 15:45:17

Хятадын ГХЯ-ны сайд Ван И 5-ны өдөр Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд уулзалт өндөрлөсний дараа, Өмнөд Африкийн Улсууд Хоорондын Харилцаа, Хамтын Ажиллагааны Яамны сайд Майте Нкоана-Машабанетай хамт сэтгүүлчидтэй уулзахдаа тус уулзалтын чухал ололт амжилтыг танилцуулсан байна.

Энэ уулзалт бүрэн дүүрэн амжилтад хүрч, жинхэнэ утгаараа түүхэн тэмдэглэлт дээд уулзалт болсон. Дээд уулзалтын ололт амжилт нь удаахь 4 талд илэрч байна гэж Ван И тэмдэглэжээ.

Энэ нь тухайлбал: Нэгд, Хятад-Африкийн хамтын ажиллагааны эрэл хүсэлтийн ойлголтыг бүх талаар тайлбарласан явдал юм. Энэ нь тус дээд уулзалтын "Хятад-Африк хамт урашилъя-Хамтран ажиллаж хамт хотжиж, хамт хөгжилд хүрье" гэсэн гол сэдэв болно.

Хоёрт, Хятад-Африкийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн санаачилгыг Африкийн удирдагчид зөвшөөрч, Хятад-Африкийн харилцааг стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болгон өндөржүүлэхээр хоёр тал шийдлээ.

Гуравт, Хятад-Африкийн харилцааны 5 том тулах цэгийг тогтоов. Ши Жиньпин дарга Хятад, Африк хоорондоо улс төрийн талаар харилцан итгэлцэх, эдийн засгийн талаар хамтран ажиллах, соёл иргэншлийн талаар харилцан солилцож суралцах, аюулгүй байдлын талаар харилцан дэмжилцэж туслалцах, олон улсын үйл хэрэгт эв санаа нэгтэй хамтран ажиллах ёстой гэж дэвшүүлэв.

Дөрөвт, хамтын ажиллагааны 10 том төлөвлөгөөг гол болгон хэрэгжүүлэхийг нотлов.

Ван И тэмдэглэхдээ, Хятадын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Жинхэнэ, бодитой, дотно, үнэнч" байр сууриар Африкт хандах ажлын чиг шугамыг эрс хэлбэрэлтгүй баримтлан, үүрэг хариуцлага, ашиг сонирхлын үзлийг зөв хэрэгжүүлэн, энэ дээд уулзалтын ололт амжилт бүхнийг бат ноттой хэрэгжүүлнэ гэлээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе