• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Калифорни муж улсад гарсан буудалцааныг террорист ажиллагаа гэж Обама тэмдэглэжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-07 16:51:33

2-ны өдөр Калифорни муж улсад гарсан буудалцаан бол террорист ажиллагаа мөн. Терроризмын заналхийлэл зохион байгуулалттай төлөвлөж байснаасаа урьдчилан сэргийлэхэд бэрхшээлтэй "ганц цөөвөр" шиг ажиллагаа хийх тийшээ хөгжлөө гэж Америкийн ерөнхийлөгч Барак Обама 6-ны өдөр тэмдэглэжээ.

Терроризмын эсрэг тэмцлийн байдал, түүнд явуулж буй бодлогын асуудлаар Обама мөн өдрийн орой Цагаан ордонд телевизээр хэлсэн үгэндээ, Калифорни муж улсад гарсан буудалцааныг шалгах ажил өнөө үргэлжилсээр байгаа боловч, дайрагч хоёр этгээд Америк болон өрнөдийн бусад орны эсрэг дайрах хэт даврагч үзэл санааны өдөөн хатгалгын нөлөөнд автаж, даварсан ажиллагаа хийсэн гэдгийг нотлох үндэслэл буй учраас тэдний хийсэн халдлага террорист ажиллагаа мөн гэдэг нь эргэлзээгүй юм гэжээ.

Буудалцааны хэргийн хоёр сэжигтэн уг байгууллагын "дагагчид" юм гэж хэт даврагч байгууллага болох "Лалын улс" сүржин мэдэгдэл хийсэн байна. Үүнд холбогдуулан, Обама хэлэхдээ, энэ хоёр сэжигтэн ямар байгууллагын гишүүн юм уу эсвэл хилийн чанадын террорист байгууллагаас Америкт илгээн боломжийг ажин халдлага хийлгэсэн зэвсэгт этгээд мөн гэдэг баримт үндэслэлийг илрүүлээгүй байна гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе