|
|
||
Одоогоор Хятадын эдийн засаг "гурван талын өөрчлөлт давхцсан" шинэ байдалд ороод байна. Эдийн засгийн хөгжлийн хувьд, дээд хурдтай өсөлтөөс дунд хурдтай өсөлт рүү шилжиж, цар хүрээний хувьд, ганц хурдтай өсөлтийг чухалчилж байснаа чанар, үр ашгийн төвлөрсөн өсөлтийг илүүд үзэх болж, хөрөнгө оруулалтын хүчин зүйлээр гол хөдөлгөгч болгож байснаа шинийг зохион бүтээхээр гол болгосон шинэ онцлогтой болжээ.
Иймэрхүү нөхцөлд, Хятадын хөрөнгө оруулалтын орчин татах хүчтэй байж чадах эсэхэд Америкийн олонх аж ахуйн нэгж анхаарлаа хандуулах болов. Саяхан болсон Хятад Америкийн худалдааны нийгэмлэгийн оны симпозиумд, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян хэлэхдээ, Хятадын эдийн засагт хөгжлийн том боломж, нөөц хүчин байсаар байгаа. Хятад улс өөрчлөлт нээлтийг үргэлжлүүлэн урагшлуулж, гадаад хөрөнгийг идэвхтэй, үр ашигтай ашиглаж, Хятад Америкийн эдийн засаг, худалдааны харилцан ашигтай байдалд тус дөхөм үзүүлнэ гэжээ.
Саяхан болсон Хятад Америкийн худалдааны нийгэмлэгийн оны симпозиумд, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян: Энэ онд Хятад Америк хоёр орны засгийн газар хооронд эдийн засаг, худалдааны байнгын үйл ажиллагаа харилцан явагдаж, хоёр талт эдийн засаг, худалдааны тоо баримт маш өөдрөг байдалтай байгаа учраас баялаг үр дүнтэй гэж болох юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Энэ оны эхний 10 сард, Хятадар Америкийн шинээр ажиллуулсан аж ахуйн нэгжийн гэрээний хэмжээ 35 хувиар өсөж, Америкт Хятадын аж ахуйн нэгжүүдээс Америкт хийсэн банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт ч 31.5 хувиар нэмэгджээ. Одоогоор гадаад орчин нөхцөл тааруу байгаа хэдий ч дотоод байдал өөдрөг байдлаа хадгасан, дэлхийн эдийн засгийн уналт үргэлжилж байгаа нөхцөлд Хятад Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй сайжирч байна.Амжилт бүтээл нь өөртөө итгэх итгэлээс ирдэг. Хятадад буй Америкийн хөрөнгө оруулалттай ихэнх аж ахуйн нэгж хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйд итгэл төгс байна" гэжээ.
Хятад улс санаачилгаасаа эдийн засгийн хөгжлийн бүтцийг тохируулж, өөрчлөлт нээлтийг тасралтгүй ахиулахын зэрэгцээ, хөрөнгө оруулалтын улам сайн орчныг бүрдүүлж байгааг Америкийн эдийн засгийн салбарын хүмүүсийн өндөр үнэлгээг хүлээсэн байна. Хятадын Америкийн Худалдаачдын нийгэмлэгийн худалдаа үйлчилгээний дээд зэрэглэлийн захирал Жон Зэйн хэлэхдээ:
"Би Хятадын хөрөнгө оруулалтын ирээдүйн орчинд маш их итгэлтэй байна. Хэдийгээр хүрэлцэхгүй зарим тал байгаа ч ерөнхий байдлаас үзэхэд би итгэлтэй байна. Ирээдүйд Хятад, Америк хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулах нь хоёр улсад ашигтай, сайн явдал болно" гэлээ.
Хятадын эдийн засаг өөрийн тохируулалтын шат үед орж, гадаадын бизнесмений хөрөнгө оруулах орчинд өөрчлөлт гарсан байна. Гадаадын хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжийн хөнгөлөлттэй бодлого цөөрч, хөдөлмөр хүчний өртөг дээшлэн, байгаль орчны өртөг нэмэгдэн, зах зээлийн хяналт чангарч, мөнгө олоход хэцүү боллоо гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Ван Ян хэлэхдээ, эдгээр өөрчлөлт Хятадын хөрөнгө оруулалтын орчин муудсан гэсэн үг биш. Хятад улс хүчин чармайлт гаргаж, гадаад хөрөнгө оруулалтын холын ашиг сонирхолд нийцэх хөрөнгө оруулалтын орчныг буй болгож байна гэжээ.
Ван Ян хэлэхдээ: Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд өөрчлөгдөж, бүтэц сайжран, хуучин хөгжлийн боломж улам цөөрч байгаа боловч шинэ боломж маш их болж, Хятад улс дэлхий дахинд улам идэвхтэй хөгжлийн мэдээллийг дамжуулж байгаа юм гэжээ.
"Нэг, Хятадын эдийн засгийн хөгжлийн хурд өөрчлөгдөж байгаа боловч хөгжлийн орон зай, боломж өөрчлөгдөөгүй. Хоёрт, Хятадын өөрчлөлт нээлтийн арга хэлбэр өөрчлөгдсөн боловч өөрчлөлт нээлтийг ахиулах шийдвэр зориг өөрчлөгдөөгүй. Гуравт, Хятадын хөрөнгө оруулалтын орчинд өөрчлөлт гарсан боловч гадаад хөрөнгө оруулалтыг идэвхтэй, үр ашигтай ашиглах чиг шугам өөрчлөгдөхгүй. Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогыг үнэлэхэд нэг хүний алхааг харахтай адил, хамгийн гол нь зорьсон газраасаа хэдий зайтайг харах биш, харин чиглэлээ зөв сонгосон эсэхийг харах ёстой. Чиглэл зөв, шийдвэр зориг байвал зорьсон газартаа лавтай хүрэх цаг байх юм" гэж тэрээр тэмдэглэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |