|
|
||
Хуа Чүнь-Ин: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар, ШХАБ-ын гишүүн орон Бүгд найрамдах Казакстан улсын ерөнхий сайд Машимов, Бүгд найрамдах Киргиз улсын ерөнхий сайд Сариев, Оросын холбооны улсын ерөнхий сайд Медведев, Бүгд найрамдах Тажикстан улсын ерөнхий сайд Расузода, Бүгд найрамдах Узбекстан улсын тэргүүн дэд ерөнхий сайд Азимов болон ажиглагч орон Афганистан, Белорусс, Энэтхэг, Иран, Монгол, Пакистаны засгийн газрын тэргүүлэгчид хуралд оролцох болно.
НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн зөвлөл, АСЕАН, Азийн хамтын ажиллагаа итгэлцлийн арга хэмжээний зөвлөл зэрэг холбогдох олон улсын байгууллага болон механизмын хариуцлагатан нар ч урилгаар хуралд оролцоно. Талууд ШХАБ-ын олон салбарын хамтын ажиллагааг ахиулах талаар санал солилцоно. Хурлын дараа Ши Жиньпин дарга гишүүн орнуудын засгийн газрын удирдагчтай хамтын уулзалт хийх болно гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |