• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ядуурлаас ангижруулах шинэ бодлого боловсруулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-08 11:30:10

Хятадын хэвлэл мэдээллээр "ХКН-ын Төв Хорооны Төрийн зөвлөлийн шийдвэр"-ийг нийтэлжээ. Энэ нийтлэл одоо ирээдүйд Хятад улсын ядуурлыг бууруулах ажлын мөрийн хөтөлбөрийн бичиг баримт бөгөөд ядуурлыг бууруулах бодлогын талаар нарийн өгүүлжээ.

Шийдвэрт, 2020 он гэхэд хөдөө тосгоны иргэдийг ядуурлаас ангижруулах нь дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ажлын чухал үүрэг юм гэжээ. ймийн тулд ерөнхий шаардлага, нийт зорилтоос эхлэн тодорхой арга хэмжээ зэрэг үүрэг хариуцлагын талаар нарийвчилсан заалтууд оруулсан байна.

Ерөнхий зорилтын талаар "шийдвэр"-т дурдахдаа, 2020 он гэхэд хөдөө тосгоны иргэд идэх өмсөхдөө санаа зовохгүй, боловсрол хүртэх, эрүүл мэнд, орон сууцны аюулгүй байдлыг баталгаатай болгоно. Ядуу бүсийн тариачдын хүн амын дундаж орлогын өсөлтийг бүх улсын дундаж түвшнээс дээгүүр болгож, олон нийтийн үйлчилгээний үзүүлэлтийг бүх улсын дундаж түвшинд хүргэх болно. Одоогийн хэрэгжүүлж буй стандартаар хөдөө тосгоны иргэд ядуурлаас ангижирч, ядуу хот суурин "ядуу" хэмээх нэрийг авч хаян, бүс нутаг нийтдээ ядуурлаас ангижирна гэжээ.

14 мянгаад үг бүхий энэ шийдвэр Хятад улс ядуурлаас ангижрах үйл явцад олон арга зам зааж, бодлогоор дэмжсэн шинэлэг хөтөлбөр болоод байна.

\Н.Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе