|
|
||
Хятадын импортын байдал 11-р сард зохих хэмжээгээр сайжирч, 910 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувиар буурчээ. Харин экспорт 1 триллион 250 тэрбум юань буюу 3.7 хувиар буурч, худалдааны ашиг 343 тэрбум 100 сая юаньд хүрч, 2 хувиар нэмэгдсэнийг Хятадын Гаалийн ерөнхий газрын 8-ны өдөр нийтэлсэн тоо баримтад харууллаа.
9, 10-р сарын импорт хоёр оронтой тоогоор буурсан бол 11-р сард бууралт намжсан нь дотоод эрэлт хэрэгцээ зохих хэмжээгээр сэргэснийг харуулж байна. Гэвч 11-р сарын экспортын бууралт 10-р сарынхаас 0.1 нэгжээр илүү болсон нь гадаад эрэлт хэрэгцээ хүч муутай байгааг харууллаа.
2015 оны эхний 11 сард, Хятадын импорт, экспортын нийт хэмжээ 22 триллион 80 тэрбум юаньд хүрсэн нь 7.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд экспорт 12 триллион 710 тэрбум юаньд хүрч, 2.2 хувиар буурч, импорт 9 триллион 370 тэрбум юаньд хүрч, 14.4 хувиар буурчээ. Худалдааны ашиг 3 триллион 340 тэрбум юань буюу 63 хувиар нэмэгдсэн байна. Улс орнуудын хувьд оны эхний 11 сард Хятад улсаас Америк, АСЕАН-нд экспортолсон барааны нийт хэмжээ нь тус тус 5 болон 3.7 хувиар нэмэгдсэн бол Европын холбоо болон Японд экспортолсон хэмжээ тус утс 3.9 хувь болон 8.9 хувиар багассан байна.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |