|
|
||
ХКН-ын 18-р сонгуулийн Төв хорооны 5-р бүгд хурал ба БНХАУ-ын Нийгэм эдийн засгийн хөгжлийн 13-дахь таван жилийн төлөвлөгөөг танилцуулах семинар 12-р сарын 9-ний өдөр МУ-ын нийслэл Улаанбааатар хотод болов. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин даргалж, БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шэнь Чүньяао "Улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн 13-дахь таван жилийн төлөвлөгөөг боловсруулан тогтоох тухай ХКН-ын Төв хорооны санал"-ын агуулгыг танилцуулсан энэ арга хэмжээнд МУ-ын УИХ-ын гишүүн Тэрбишдагва, Батхүү, Дэмбэрэл, Батсуурь, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Эрхэмбаяр, ИЗНН-ын дарга Ганхуяг, МАН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Булгантуяа, ҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Цогтгэрэл нар болон МУ-ын ГХЯ, УУЯ, СЯ, АҮЯ, ХХААЯ-ны холбогдох албан тушаалтан, ШУА, МУИС, БХИС зэрэг боловсрол судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтан гээд нийт 100 орчим хүн оролцсон байна.
БНХАУ ирэх таван жилд "Шинийг үүдэн бүтээх, зохицонгуй, ногоон, нээлттэй, харилцан хүртээмжтэй" хөгжлийн үзэл баримтлалын дагуу хөгжих болно гэж Шэнь Чүньяао танилцуулав. БНХАУ-ын 13-дахь таван жилийн төлөвлгөөний дагуу Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 2020 онд 2010 оныхоос хоёр дахин нэмэгдэж, 17 их наяд ам. долларт хүрч, хүн бүрд ноогдох GDP 12 мянган ам. долларт хүрч, Хятад улс нь дэлхийн өндөр орлоготой орны эгнээнд орох юм байна.
УИХ-ын дарга З. Энхболд, УИХ-ын орлогч дарга М. Энхболд мөн 9-ний өдөр Шэнь Чүньяао тэргүүтэй БХАТИХ-ын төлөөлөгчдыг хүлээн авч уулзсан байна.
\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |