|
|
||
НҮБ 10-ны өдөр "2016 оны дэлхийн эдийн засгийн төлөв, ирээдүй" хэмээх тайлан нийтэлж, 2016, 2017 онд дэлхийн эдийн засаг бага зэрэг сайжирч, 2.9, 3.2 хувиар тус тус нэмэгдэнэ гэжээ.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн ажил хариуцсан хэлтэс мөн өдөр НҮБ-ын төв байранд тайлан нийтэлж, 2015 онд дэлхийн эдийн засгийн өсөлт НҮБ-ын төсөөлснөөс бага буюу 2.4 хувиар өсөх төлөвтэй. Шат үеийн, болон бүтцийн талын ашиггүй нөхцөл байдалд дэлхийн эдийн засаг ирэх хоёр жилд бага зэрэг л сайжирна гэжээ.
Тус тайланд, том бараануудын үнэ унаж, их хэмжээний хөрөнгө алдагдан, банк санхүүгийн зах зээл хэлбэлзэж буй нөхцөлд, хөгжиж буй орон болон хөгжлийн хэлбэрээ өөрчилж буй эдийн засгийн цогцын өсөлтийн хурд буурч бүх дэлхийн банк санхүүгийн хямралаас хойших хамгийн дор түвшинд хүрчээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төв хөгжингүй эдийн засгийн цогц руу дахин шилжинэ гэжээ.
Хөгжингүй орнуудын эдийн засаг 2016, 2017 онд 4.3, 4.8 хувиар өсөж, үүнээс Өмнөд Азийн орнуудын өсөлт хамгийн их байна гэжээ. 2016 онд Америкийн эдийн засаг 2.6 , Европын холбооны эдийн засаг 2, Японы эдийн засаг 1.3 хувиар өснө гэж тус тайланд төсөөлжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |